"Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд оролцогч орны цэргийн алба хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо. Тэмцээний нийт дүнгээр ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг ахлагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тэргүүлж, хоёрдугаарт байрт ОХУ-ын Зэвсэгт хүчний баг, гуравдугаар байрт Казахстан улсын Зэвсэгт хүчний баг, тусгай байрт Киргиз улсын Зэвсэгт хүчний багууд шалгарлаа.
"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооноос үндсэн бэлтгэл сургалтын бус цагаар цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах, ур чадвараа сорин өрсөлдөх олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь гар бөмбөгийн тэмцээн байв.
Тэд удахгүй монгол адууны өв соёлыг сурталчилсан "Адуучин" өдөрлөгт оролцож, Улаанбаатар хоттой танилцах юм байна. Мөн гадаадын цэргийн алба хаагчид өөрийн орны соёл уламжлалыг бусад нөхөддөө сурталчилна.
| Гар бөмбөгийн тэмцээнд Монгол Улсын баг тэргүүллээ | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.