
Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 28. Яруу эгшигт одтой, таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хэрэв та өөртөө үнэнч байж чадвал зарим зүйлээ хийхэд зөөлөн байх болно. Хир хурдан үүрэг хариуцлагаа хуваалцана тэр хэмжээгээр амьдралын сайн сайхныг мэдэрч эхэлнэ. Хэн нэгэн таны урмыг хугалж магадгүй. Тэд таны итгэл найдварыг даахгүй учраас тэднээс болоод бүү сэтгэлээ гонсойлго.
Үхрийн орд (4/20-5/20): Эрчимтэй өдөр. Хийх зүйлүүд чинь 2 салаа замын уулзвар дээр байх болно. Бусад хүмүүст туслаж итгэл найдвар өгөөрэй. Талархлыг та хүртэх болно. Сайхан төсөөллүүд болон ирээдүйн гэрэлт ертөнцөөс танд ирэх олон төрлийн боломжууд таны ирээдүйг гэрэлтүүлж байна. Тиймээс та бүү залхуураарай. Ингэж байж л хүсэн хүлээж байсан зорилгоосоо үр шимийг авах болно.
Ихрийн орд (5/21-6/21): Ад шүглэсэн өдөр. Бие тавгүйтэж, уур хүрэн, сэтгэл хямарна. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Таны үнэнч байдал, сэтэр зүүх гэсэн эрмэлзэл чинь алба ажилд муугаар тусаж болзошгүй. Өнөөдөр гадагш явахдаа болгоомжтой бай. Гэмтэх магадлал байна.
Мэлхийн орд (6/22-7/22): Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Өнөөдөр тэнгэр эрхэсийн энергийн мөргөлдөөний улмаас та хүчтэй дарамтыг мэдэрч магадгүй. Та өнөөдөр хэн нэгэнтэй тааламжтай байхад хэцүү бөгөөд оролдоод ч хэрэггүй. Өнөөдөр таны хувийн амьдралд болон ажил дээр тань ч гэсэн шалгуурууд гарч ирэх ч гэлээ өнөөдрийн энергийн тусламжтайгаар таны нөхөрлөл илүү бэхжих болно.
Арслангийн орд (7/23-8/22): Энэ өдөр бүх хэрэггүй зүйлээс татгалзаж, цэвэрших өдөр. Сайн сайхан сэтгэгдэл таныг бүрэн эзэмдэнэ. Ойр дотныхондоо анхаарлаа хандуул. Эргэн тойрны хүмүүсийн тань хайр хүндлэл танд өөдрөг байдал, бяр чадлын цэнэг өгнө.
Охины орд (8/23-9/22): Та ихэвчлэн өөрийнхөө чөлөөт цагийг ямар нэгэн бүтээлч зүйлд зориулан өнгөрөөх нь дээр гэж үздэг. Олон төрлийн зүйл хийх нь амьдралын амт бөгөөд энэ нь ямар ч онцгүй цагийн хуваарьт баяр баясал нэмж чадна. Зугаа цэнгэлд бүргэдийн нүдтэй юм шиг л бай, эсвэл та удирдлагаа алдаж мөн зүгээр л гэртээ юу ч хийлгүй суухад нөлөөлж болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хөгжилтэй өдөр. Өдөр тутмын хүнд ажил тийм биш санагдана. Бяцхан шог яриа, найз нөхдийн хөгжилтэй явдал санаанд тань орж, өөрийн эрхгүй инээд хүрнэ. Зохиолчдын хувьд таны сүүлийн романыг хүлээн авсан тухай хэвлэлийн компани мэдэгдэж магадгүй. Хамт олонтойгоо цуг өдрийн хоол ид. Магадгүй хайж байсан гайхалтай зүйлийн талаар сонсож магадгүй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тууштай өдөр. Итгэлтэй найз нөхөд, хамтрагч нартайгаа уулзах нь ажил болон бизнесийн асуудлыг хэлэлцэх боломж олгоно. Бусдын үзэл бодол болон саналын давуу талыг ашигла. Санал нь үнэ цэнэтэй зүйл байх магадлалтай. Ажил хайж буй хилэнцүүд амжилтанд хүрэх боломж байна. Хэдийгээр энэ таны мөрөөдлийн ажил биш ч гэсэн энэ нь ирээдүйд чухал ач холбогдолтой байх болно.
Нумын орд (11/22-12/21): Бэрхшээлтэй өдөр. Хэрвээ та гэртээ ямар нэгэн уулзалт зохион байгуулахаар шийдсэн бол уригдсан зочид чинь идэх уух юм аа өөрсдөө авчрах мөн буцаан гэрийг чинь цэвэрлэх хүмүүс мөн эсэхийг шалгаарай. Учир нь танд энэ бүхнийг хийх тамир тэнхээ байхгүй байна. Гадуур гарах төлөвлөгөө тань өөрчлөгдөх бөгөөд өнөө оройг та гэртээ өнгөрөөх болно.
Матрын орд (12/22-1/19): Тунгаан бодох өдөр. Та өөрийнхөө талаар хэр ихийг олж мэднэ, тэр хэмжээгээр ирээдүйд том амжилтанд хүрэх болно. Зарим матрын ордныхон хайр дурлалдаа умбах болно. Өөрийн хамтрагчтайгаа хил хязгаар тогтоох нь та хоёрт хоёуланд нь ашигтай байх болно. Нэг нэгэндээ хэт их найдаж, хэтэрхий нэгнээсээ хамааралтай байх нь зөвхөн харуусал, будилааныг л авчрах болно.
Хумхын орд (1/20-2/18): Өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх, гэмээ наминчлах өдөр. Шийдвэр гаргахаас өмнө үйлдлээ сайтар хянаарай. Үүрэг даалгавраа сайн биелүүл. Зөрчил сөргөлдөөнийг илэн далангүй чин сэтгэлээсээ ярилцсан тохиолдолд нааштай тал руу нь шийднэ.
Загасны орд (2/19-3/20): Ажлын явц удаашрах төлөвтэй ба компьютер эсвэл бусад цахилгаан хэрэгслийн эвдрэл саатлаас үүдэлтэй төлөвлөгдөөгүй зарлага гарч магад. Та нийгмийн асуудал дээр амжилт гаргана. Хэрэв цалингаа нэмүүлэх цаг аль хэдийнэ болсон бол эрх мэдэл бүхий хүмүүст энэ тухай өргөдөлдөө сануулахад тохиромжтой.
Өнөөдрийн зурхай /2014.02.27/ | ||
Үзсэн: 2243 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.