Шууд Chart

"Зүүн бүсийн хурд-2019" наадамд 9 насны морь уралдана

2019-07-23 09:21:31

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймгийн 88 жилийн ойн баяр наадам, "Зүүн бүсийн хурд-2019" хурдан морины уралдаан нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталсан 05 дугаар "Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах" журмын дагуу зохион байгуулах юм.

Энэ жилийн бүсийн хурдаар Монгол 6 нас, Эрлийз дээд, дунд, бага гэсэн 3 нас нийт 9 насны морьд уралдах бөгөөд эхний өдөр таван насны морьд дараагийн өдөр 4 насны морьд уралдах юм. Уралдаанч хүүхдийн бүртгэл 2019 оны долоодугаар сарын 17-26-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт явагдана.

Морьдын бүртгэл Баянтүмэн суманд 2019 оны 07-р сарын 25, 26-ны өдрүүдэд болох бөгөөд хураамж болох 20 000 /хорин мянга/ төгрөгийг тушаах юм. Мөн наадмын өдрүүд буюу 27, 28-ны өдрүүдэд бүртгэл явагдахгүй гэдгийг салбар хороо анхааруулж байна. Зүүн бүсийн хурд наадам нь Дорнод аймагт 4 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2005, 2009, 2014 онд тус тус зохиогдож байсан.

Ажлын хэсгийн зүгээс уралдаанч хүүхдүүд замд малгайгаа унагаж гээгдүүлдэг асуудал гардаг тул стандартын малгай өмсгөх хэрэгтэйг сануулсан бөгөөд зориудаар малгайгаа шидэж, авч унагасан тохиолдолд тухайн морьдыг байр шагналд оруулахгүй байхаар зохицуулалт хийж байгаа юм. Мөн энэ жилийн хувьд түрүү моринд байр шагнал өгөхөөсөө илүү морьдыг 50 хүртэлх байранд тодорхойлж урамшуулахаар болжээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ


"Зүүн бүсийн хурд-2019" наадамд 9 насны морь уралдана   
Үзсэн: 1324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй