
Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 27. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, бөө удганы үйл, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Идэвхитэй өдөр. Өөрийн бодол болон мөрөөдлөө үргэлжлүүлэн дагах нь шалтгаан ач холбогдолтой. Санхүүгийн арилжааны үл ойлголцлоос зайлсхий. Зайлшгүй чухал биш бол худалдан авалтаа хязгаарла. Мөн арилжаа наймаанаасаа өөр өөрчлөлтийг тооцоол. Илүү өр тавих эрсдэл гаргахдаа дараагийн үр дагавраа тооц.
Үхрийн орд (4/20-5/20): Болгоомжлох өдөр. Хүч чадал чинь буурах хандлагатай байна. Эрчүүд нь хувийн амьдралдаа уудам сэтгэл гаргаж, гомдлоо мартахыг од гаригс зөвлөж байна. Харин бүсгүйчүүдийн хувьд хайр дурлалын харилцаа нь өнөөдөр дуусгавар болж мэдэх тул бүх юм танаас шалтгаалахгүй ч гэсэн болгоомжтой байгаарай.
Ихрийн орд (5/21-6/21): Сонссон бүхэндээ бүү итгэ. Ялангуяа танд ямар нэгэн зүйл зарах гэж оролдсон болон танд энэ хүн сайн нөлөө үзүүлэх болно гэж ярьж байгаа хүмүүсээс болгоомжил. Дарамт шахалт, хүнд ачаалалд байгаа хүмүүс эелдэг байх нь хамгийн сайн амрах арга болно.
.
Мэлхийн орд (6/22-7/22): Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Өнөөдөр тэнгэр эрхэсийн энергийн мөргөлдөөний улмаас та хүчтэй дарамтыг мэдэрч магадгүй. Та өнөөдөр хэн нэгэнтэй тааламжтай байхад хэцүү бөгөөд оролдоод ч хэрэггүй. Өнөөдөр таны хувийн амьдралд болон ажил дээр тань ч гэсэн шалгуурууд гарч ирэх ч гэлээ өнөөдрийн энергийн тусламжтайгаар таны нөхөрлөл илүү бэхжих болно.
Арслангийн орд (7/23-8/22): Төрөл садан болон найз тань танд их тус хүргэнэ. Тиймээс тэднээс тусламж авахаас бүү татгалз. Үүрэг хариуцлага таны эрх чөлөөг боох болно. Тэсвэр хатуужилд суралцаж, уян зөөлөн бай. Та үр дүнг нь үзээд гайхшрах болно.
Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Одод таныг эрсдэлтэй үйлдвэрлэл явуулах, эргэлзээтэй хүнтэй нөхөрлөх, эрүүл мэнддээ аз туршсан үйлдэл хийхээс болгоомжлохыг сануулж байна. Жижиг шалбархай ч гэсэн таныг удаан шаналгах болно. Хэрэв айлд уригдвал эелдгээр татгалз. Санхүүгийн алдагдал гарах магадллалтай. Хувь тавилангийн гэнэтийн эргэлтэд бэлэн бай.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Завгүй өдөр. Төлөвлөгөөг зоригтой хэрэгжүүл. Сонирхолтой хүмүүстэй уулзана. Энэ ялдамд холбоогоо бүү тасал. Гэр бүлд үл ойлголцох байдал хэрүүл маргаан гарна. Ажил, хичээл дээрээ хамгийн гол нь даэд зэргийн хэв журам сахих нь чухал. Нууцалж байсан хайр сэтгэлийн харилцаагаа бусдад мэдэгдэхээр хоёул шийднэ. Мөрөөдлөө ол. Мөрөөдөл тэмүүлэл нь хүнийг дотроос нь гэрэлтүүлдэг.
Хилэнцийн орд (10/23-11/21): Сонирхолтой өдөр. Энэ өдөр эмэгтэйчүүдийг аятай хүмүүстэй уулзах уулзалт хүлээж байна. Тэднээс аятай үг сонсож, өөрийгөө ашигтай байрлалд аваачиж гялалзах болно. Эрэгтэйчүүд хүсч байсан худалдаагаа хийвэл амжилттай болно.
Нумын орд (11/22-12/21): Ирээдүйтэй өдөр. Өнгөрсөн цаг хугацааг тэр хэвээр нь байлгах нь амархан ч нөхөрлөлөө шинэчил. Үүнд нээлттэй ил тод бай. Та нарын заримд нь алс холоос мессеж ирж хэзээ ч салахгүй хайр сэтгэлийн харьцааг олж болох юм. Улс төрийн асуудалд илүү их анхаарал хадуулах бололтой.
Матрын орд (12/22-1/19): Холимог өдөр. Хайхрамжгүй байдал өнөөдрийн уур амьсгалыг бүрхэх болно. Та өнөөдөр бие махбодын хувьд эрч хүчтэй өдөр байх болно. Магадгүй та өнөөдөр деталь болгон дээр нь анхаарал хандуулж ажиллах зүйлүүдээ хойш тавьж оронд нь нэг их ухаан шаардахгүй таныг бодолд автуулахгүй байх ажил үүргүүдээ хийсэн нь ухаантай алхам байх болно. Цухалдсан болон мэдрэг байдал тань зөвхөн асуудлын өнгөн хэсгийг л далдалж чадна.
Хумхын орд (1/20-2/18): Тайван бус өдөр. Өөрчлөлт хийхээсээ өмнө сонгосон ажилдаа хир дуртай байгаагаа сонж. Энэхүү сайн дурын ажлыг хийхэд танд маш сайн шаардлага тавьдаг найз нөхөдтэй болох нь. Энэ оройг хамт өнгөрүүлэх урилга нь танд шинэ мэдээг авчирч, чухал шинэ холбоо харилцаатай болгоно.
Загасны орд (2/19-3/20): Бүтээлч өдөр. Гэрийн болон хувийн орлого төсвөө тооцож, худалдан авсан зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргаснаар та орлогын хэмжээгээ мэдэж, мөнгөө зөв зүйлд зарцуулж чадаж байгаа эсэхээ олж мэдэх болно. Танд бодож буй зүйлээ бусдад ойлгуулж ярихад хүнд байх болно. Гэхдээ таны зөн билэг, төсөөлөн бодох чадвар өндөр байна.
Өнөөдрийн зурхай /2014.02.26/ | ||
Үзсэн: 1056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.