Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.02.25/

2014-02-25 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 25. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 26. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Ангараг гараг.  Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хүнд өдөр. Хоолны дэглэм барихад танд маш хүнд байх болно. Сэтгэл санаа тааруу үед та амттай, тостой зүйлийг ихээр идэж элгэндээ ачаалал өгнө. Элэг бөөр өвдөж ходоод өвчилж магадгүй. Ийм үед луувангийн эсвэл байцааны шүүс уу.

 

  

Үхрийн орд (4/20-5/20): Завгүй өдөр. Холоос ирэх мэдээ нь ирээдүйд чухал шинэ санаа болон төлөвлөгөөнүүдийг авч ирнэ. Гадаад хүнд татагдах хүсэл нь харилцаа болон хөгжих болно. Тиймээс хоёр өөр соёлын үзэл бодол зөрчилдөхөөс болгоомжил. Хэрэв машин худалдаж авахаар бодож байгаа бол дэлгүүрээр хэс.

 

Ихрийн орд (5/21-6/21): Таатай өдөр. Бүтээлч, оролдлоготой байх нь таныг болон хамтрагчийг чинь амжилтанд хүргэнэ. Дараагийн хоёр долоо хоногт амиа хичээсэн бодлоос болгоомжил. Өөртөө бага санаа зовж бусдад анхаарал хандуулах нь таны амьдралд сэтгэл хангалуун байдлыг авчрах болно.
.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Та бусадтай санаа бодлоо хуваалцаж олон төрлийн санаа бодлуудыг сонсоорой. Романтик болзоо танд маш зугаатай санагдах бөгөөд томоохон зүйлийн эхлэл болно. Удахгүй юу болох бол гэж бүү санаагаа чилээ бүх зүйл таны талд байна. Олон олон шийдвэрүүдийг бусдаас лавлалгүй өөрөөсөө асуу.

 

Арслангийн орд (7/23-8/22): Энэ өдрийг өөрийгөө үнэлж дүгнэхэд зориул. Өөрийн үүргийг багасга. Ингэхийн сацуу өөрийн хувийн амьдралыг сайн тийш өөрчлөх боломжийг бүү алдаарай. Боломж заавал гарна. Сэтгэл татах чадвараа өөрийн сонирхолд ашигла. Энэ нь ажил дээрх байдлыг сайжруулахад тусална. Өөрийн санаа бодол, үйлдлийг зохицуул.

 

 Охины орд (8/23-9/22): Үдээс өмнө шалгалт шүүлэг өгөхөд таатай өдөр. Та шалгалтандаа сайн бэлтгэж. өөрийгөө сайн талаас нь харуулж чадна. Нөхцөп байдал танаас тайван, удаан байдлаа орхихыг шаардаж байна. Та зорилгоо тодорхойлж чадахгүй бол өөртөө итгэлгүй болж, эргэн тойрныхоо хүмүүстэй зөрчилдөх шалтгаан болно. Өөрийн буруугаа бусдад тохохыг хүснэ..

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Таны амьдралын тань чухал зүйлс хоорондоо зөрчилдөж эхлэх бөгөөд аль нь чухал вэ гэдгийг дахин бодох хэрэг гарна. Гэр бүлийн тань үүрэг хариуцлага таныг хойш нь татах ч гэлээ түүнийхээ хэмжээгээр эргүүлэн танд ихээхэн зүйлсийг өгөх болно. Хайртай хүмүүстээ талархлаа илэрхийл. Хэрвээ та бусдын талаар бодож эхэлвэл таны асуудлууд тань арилах болно.

 

Хилэнцийн орд (10/23-11/21):  Ердийн өдөр. Өмнө нь хүрч болшгүй мэт санагдаж байсан зүйлээ өнөөдөр та ямар ч төвөггүй авч чадна. Ой ухаан, зөн билэг чинь хүнд байдлаас гарахад тусална. Өмнө нь эхэлсэн ажлаа эцэст нь хүргэхийн тулд хүчээ ухаалаг зарцуулахыг од эрхэс сануулж байна. Санхүүгийн дэмжлэг авахыг үгүйсгэхгүй.


 

Нумын орд (11/22-12/21): Сонирхолтой өдөр. Таныг илүү цагаар толгой өөд татах завгүй ажиллаж байхад бусад нь үдэшлэг хийн зугаатай явахад таны сэтгэл бага зэрэг гонсойно. Санхүү, мөнгөө босгоход анхаар, тэгвэл удирдлагууд тань эерэг үр дүнд хүрч, зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Тэгээд юу алдсанаа биш юу хожсоноо хараарай.

 

Матрын орд (12/22-1/19): Уян хатан өдөр. Энэ үед та аль болох өнгөцхөн харилцаанаас зайлсхийх болно. Энэ үед өөрийнхөө дотоод ертөнцтэй холбоо тогтоон өөрийнхөө мэдрэмжийг олж нээхэд тохиромжтой мөч. Мөн бясалгал залбирал үйлдэн өөрийгөө сэргээхэд тохиромжтой. Өөрийн гэсэн орон байр худалдан авах боломж таны урмыг сэргээх бөгөөд та өөрийнхөө хүчээр амьдралын хэмнэлд орох болно. Эцэг эх болон ахмад гэр бүлийн гишүүд тань мөн танд туслах болно. 

Хумхын орд (1/20-2/18): Тооцоотой байх өдөр. Өөртөө өр тавьж үрэлгэн байж худалдан авалт хийх нь сайхан санаа биш юм. Тиймээс практикийн болон хуучин санааг өгөх цаг хугацаа урьд өмнөх шиг байна. Гэртээ зугаа цэнгэл хийх нь өнөө орой зочдод сэтгэл ханамжийг мэдрүүлнэ.

 

Загасны орд (2/19-3/20): Төлөвлөх өдөр. Хэрвээ ойр дотны хайртай хүнээ ойлгоход бэрх байгаа бол нэг их асуудал үүсгэлгүй тэдэнд чөлөөтэй байх боломж олго Та амралтын өдрөө битгий ганцаардмал өнгөрөөгөөрэй. Тогтвортой, найдвартай зүйлийг сонго. Энэ нь таны сонголтын хэмжүүр болог. Өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхэд таатай.

 


Өнөөдрийн зурхай /2014.02.25/  
Үзсэн: 2070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй