Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хороо, Орхон аймгийн бөхчүүдийн гал нийлж Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго барилдааныг зохион байгууллаа.
Энэ үеэр уламжлал ёсоор Орхон аймгийн Засаг дарга бөгөөд, аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батлут наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийнхээ галаар зочиллоо.
Бөхчүүд болон харваачид Булган аймгийн Хангал сумын нутаг Цуврай хэмээх газарт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьп спорт клубын харъяа амралтын газарт байрлах тамирчдын бэлтгэл, сэргэлтийн баазад Монгол улсын харцага Н.Саранцогтын удирдлага доор наадмын бэлтгэлээ базааж байгаа юм. Сорилго барилдаанд нийт 40 гаруй бөхчүүд барилдсан бөгөөд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр түрүүллээ.
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн Д.Батлут бөхчүүд харваачдад амжилт хүсэн гарын бэлэг гардууллаа.
| Орхон аймгийн үндэсний бөхийн сорилго барилдаан боллоо | ||
| Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.