Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.02.23/

2014-02-23 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 24. Эрхтэний тэнгэрт одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Адъяа гараг.  Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол шинжтэй өдөр. Энэ өдөр орчин тойронтойгоо харилцан үл ойлголцож, ямар ч хэрэггүй хэрүүл маргаан гарч, уур цухлыг чинь хүргэнэ. Жижиг сажиг асуудал гарч ирэн ихээхэн хүч, цаг авна. Түр зуур ганцаар байхыг зөвлөе. Тэгвэл таны сэтгэл санаа өөдрөг болж, урьдын адил сэтгэл татам байдлаараа бусдыг баярлуулах болно.

  

Үхрийн орд (4/20-5/20): Мөнгөний гачаал түр боловч арилж, аливаа ажил амархан бүтэх өдөр. Ашигтай санал тавьсан хүнтэйгээ уулз. Та өөртөө ашигтайгаар гэрээ байгуулж чадна. Бүх зүйл анхны оролдлогоор амжилттай бүтнэ. Та бүхнийг чадна, танд хүч чадал хангалттай байна. Энэ өдөр гэр бүл болох, жирэмслэхэд сайн.

 

Ихрийн орд (5/21-6/21): Инээдмийн кино үзэж өөрийгөө сэргээхэд цаг гарга. Найз нөхөдтэйгөө уулзаж өнгөрсөнд болсон хөгжилтэй үйл явдлыг дурсан санах нь энэ мөчийг даван гарахад туслана. Таны алдаа дутагдалыг юу юунаас илүү олж хардаг сөрөг хүмүүсээс хол бай. Урам зоригтой бай. Та өөрийн төсөөлснөөсөө ч илүү их зүйлд хүрч өөртөө сэтгэл хангалуун байх болно.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Сонирхолтой өдөр. Арилжаа наймаа хийж, юм худалдан авахад сайн. Та ажлаа бүрэн гүйцэтгэсний дараа бага зэрэг ядарсан байдлаа мэдрэх боловч үр дүнд нь сэтгэл хангалуун байна. Гэр бүлийнхээ хүрээнд та бүрэн дүүрэн амарч чадна. Энэ үдшийн арга хэмжээнд үг хэлэх хэрэгтэй болох бөгөөд анхаарал татахуйц байх нь чухал.

 

Арслангийн орд (7/23-8/22): Энэ өдөр та эд материалд хорхойсч шунал хэдөлнө. Энэ байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Мөнгөө зарцуулах өөр зүйл байгааг сана. Спортын уралдаан, аз сорисон тоглоомд оролцоход таатай. Ихэнх нь хүссэндээ хүрэх боловч бүх зүйл хангалттай бус байна.
.

 

 Охины орд (8/23-9/22): Бэрхшээлтэй өдөр. Сансар огторгуй таны амралтын өдрийг ядаргаатай, анхаарлыг чинь сарниулсан нууцлаг зүйлүүд хүлээж байгааг сануулж байна. Ажлын дэвшил туйлын удаан мэт санагдана. Нөхцөл байдал сүүлдээ тогтвортой болох бөгөөд мэддэг зүйл шиг хандах нь илүү хурдан дасгах болно. Өвөрмөц зүйлийг хийх шаардлага гарч ирнэ. Энэ түлхцийг хүлээн ав дадал зуршил болон тогтсон дэг журмаа өөрчлөхөөс бүү эмээ.

 

 Жинлүүрийн орд (9/23-10/22): Завгүй өдөр. Жинлүүрийнхэн амралтын цаг хугацаандаа тааруулж хангалттай мөнгө нөөцлөхийг бод. Харийн газар гоё сайхан байхыг эрмэлз. Өнөөдөр чиний амьдралд эмэгтэй хүн маш хүчтэйгээр нөлөөлж байгаа ба тухайлбал хэн нэгэн гэрээсээ хол амьдарч байгаа хүмүүст энэ илүү хамаатай. Чиний хайр дурлалын асуудал дэвшилттэй байна.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хүнд өдөр. Өмнөх ажил чинь овоорч бөөгнөрсөн тул ханцуй шамлан ажилдаа орох цаг болжээ. Их ч хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь. Хүч тамир чинь ердийнхөөсөө буурсан байгаа тул ялангуяа шинэ ажил эхлэхэд хэцүүхэн л байх бололтой. Нэр хүндээ батжуулж, үзэл бодлоо хамгаалах хэрэг гарна. Сонирхлоо хамгаалж, хэн нэгний нөлөөнд автахгүй байхыг од гаригс зөвлөж байна. Үйл явцыг өөртөө ашигтайгаар өөрчил.
 

 Нумын орд (11/22-12/21): Эрс тэс, хоёрдмол өдөр. Хайхрамжгүй салан, өөртөө итгэхгүй байдлаас болж үдээс өмнө азгүйтэж мэднэ. Харин үдээс хойш тайвширч, хэвийн байдалдаа орно. Дотны хүмүүстэйгээ илэн далангүй сайхан ярилцаж сэтгэлээ нээ. Эртний андуудтайгаа учирна. Оройг гэрийнхэнтэйгээ өнгөрөөхийг хичээ.

 

Матрын орд (12/22-1/19): Баяртай өдөр. Олон нийтийн бие махбодын болон сэтгэл санааны тухай уулзалтууд ч бас зугаа цэнгэл амралтын нэг хэлбэр юм шүү. Хосууд дотно харилцаандаа тав тухтай байдлыг олж хүчтэй сэтгэл хөдөлгөсөн холбоог мэдрэх бөгөөд хоорондын харилцаа тань улам бэхжих болно. 

 

Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Хувийн болоод бүтээлч ажилдаа анхаарч, гэр орон, ахуйгаа өөд татахад энэ өдрийг зориул. Аяллаар бүү яв. Бэрхшээл тохиолдвол дотно хүнээсээ зөвлөгөө, дэмжлэг ав. Сэтгэлийнхээ гүнд та дотно мэдрэмж, тод өнгийг олж мэдрэх болно. Энэ өдөр гэр бүлийнхэн тань найртай байна. Хүүхдүүд чинь таныг баярлуулна.

 

Загасны орд (2/19-3/20): Тогтворгүй өдөр. Та хэрсүү ухаантай тул бусдын нууцыг олж мэдэхдээ гаргууд байна. Таны найз болон хамтран ажиллагч чинь үнэнийг хэлэхгүй таниас ямар нэгэн зүйл нуугаад байгааг та хялбархан олж мэдэх болно. Аялал, хайр дурлал, болон суралцах зэрэг төлөвлөгөөнд тань саад учирч болзошгүй. Та хэлсэнийхээ дараа бодох болно. Энэ нь тийм ч сайн зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй.


Өнөөдрийн зурхай /2014.02.23/  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй