
Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 22. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Тав тухгүй өдөр. Таны хувьд дарамттай нөхцөл байдал үүсэхэд тун ойр байна. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах нь маш бүдүүлэг явдал гэдгийг сана. Найдваргүй гэж бодож байсан зүйлдээ маш үр бүтээлтэй хандаж чадна. Гэхдээ та таагүй нөхцөл байдлаас өөрийгөө авч гарахын тулд нилээдгүй тэвчээр хэрэг болно. Хайртай хүн чинь хачин жигтэй байна. Тиймээс зөрчил болон маргаантай сэдвүүдэд бэлэн бай.
Үхрийн орд (4/20-5/20): Гэр бүлийн уламжлал заншлыг мөрдөх, тайван байдлаа хадгалах аятайхан амралтын өдөр болно. Ойр дотны хүмүүстэйгээ эвтэй харьцаа тогтооход таны үүрэг их байна. Хойш тавьсан ажил, эртний үүрэг даалгавраа биелүүлэх шаардлагатай. Эрүүл мэнддээ анхаар. Хожим нь хоёр дахин их болгож авахын тулд эхлээд өгөх хэрэгтэй байдгийг сана.
Ихрийн орд (5/21-6/21): Дайчин өдөр. Ямар нэгэн байгууллагын гишүүнээр элсэхэд төлбөр төлөх нь төсөвт чинь томоохон эрсдэл гарч магадгүй. Гэвч төлсөн төлбөрөөсөө илүү хөгжилтэй байж олон найз нөхөдтэй болж чадвар төсөвтөө санаа зовох хэрэггүй болно. Танд хэн нэгэн сонирхолын бүлгийн тэргүүлэгч болохыг санал болгох болно. Татгалзсан хариу бүү өг.
Мэлхийн орд (6/22-7/22): Асуудалтай өдөр. Аар саар зүйлээс болж хийж гүйцэтгэх ажилд саад учирна. Нийгмийн үйл ажиллагаанд оройтож ирсэн бол хамтрагч тань найз нөхдийн өмнө аашилбал бүү гайхаарай. Юу ч болж байсан чухал зүйлээ санаж, хайртай хүмүүсийнхээ итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Ой санамж тань хурц биш байгаа тул чухал үйл явдлуудаа тэмдэглэн, хөргөгчин дээрээ наа.
Арслангийн орд (7/23-8/22): Тустай өдөр. Таны санаа бодол, хүсэл, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх маш олон боломжууд байна. Гадуур гарч өмнө нь орж байгаагүй дэлгүүр болон олон хүмүүсийн цуглардаг газарт оч. Цуурхлыг тоох хэрэггүй. Харин үүний талаарх бодлоо орхиж нийгмийн идэвхийг сэргээж чадах үдэшлэг цэнгүүн болон боловсролын үзэсгэлэнд оролц.
Охины орд (8/23-9/22): Болгоомжлох өдөр. Мөрийтэй тоглоом амжилттай төгсөхгүй. Хувь заяа хишгээ хайрлана хэмээн горьдох ч хэрэггүй. Санхүүгийн асуудалд эрсдэлтэй балмад зүйл бүү хий. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гэнэтийн шийдвэр гаргахгүй байгтун. Тэх тусмаа шөнө дундаас хойш. Хамгийн сайн найз хүртэл сайн зөвлөгөө өгч чадахгүй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Зөрчилдөөнтэй өдөр. Гэнэтийн саад чам руу дайрна. Зарим хүмүүс өрсөлдөгчөө арга заль хэрэглэн ээдрээтэйгээр төөрүүлэх ба чиний аюулыг хулгайлсан эсвэл найзуудын чинь үнэнч бус байдал нь чиний харамгүй ач тусыг хэн нь үнэхээр хүсэж байгааг мэднэ. Энгийн амьдралын хэв маягаа хадгалах нь чамд магтаал сайшаалтай байна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр та бага зардлаар их зүйл хийнэ . Болж өгвөл та амрах хэрэгтэй. Чөлөөт цагаа шатар тоглох зэрэг зүйлд зарцуулах хэрэгтэй. Нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар. Хосуудын хувьд ойр дотно харилцаа гүнзгий шатанд орсноос хойш тэр хүнтэйгээ цагийг өнгөрөөх хүсэлтэй болно.
Нумын орд (11/22-12/21): Харьцангуй тайван өдөр. Та амжилттай байна. Энэ өдөр та бүх авъяасаа гаргах хэрэгтэй. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвх санаачлагынхаа хүчээр удирдлагынхаа итгэлийг олж ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч царай гарган араар тань хор санаж явдаг хүмүүсээс болгоомжил. Таны найз гэж бодож явдаг хүмүүсийн дотор ч байж болох юм.
Матрын орд (12/22-1/19): Зорилгоо зөв тодорхойлох нь ажлын төлөвлөгөөгөө сайн боловсруулах хангалттай цаг гаргахад тустай. Таны санаа болон төлөвлөгөө тань хэрэгжиж эхлэх бөгөөд гэнэтийн зүйлүүдэд тайван ханд. Таны олны дундах нэр хүнд өсөх бөгөөд та гадуур гарч найз нөхөдтэйгөө зугаалаарай. Та зөв газраа зөв цагт байна.
Хумхын орд (1/20-2/18): Шургуу өдөр. Хичээл зүтгэл болон үргэлж шургуу ажиллах нь та өөрөө өөртөө өгөх шан харамж болно. Гэсэн хэдий ч ихээхэн хэмжээний мөргөлдөөн чиний замд гарч ирэх ба таны шургуу зан нь амжилт болон үр өгөөжийг шаардана. Эрүүл мэндийн асуудлууд анхаарлын төвд байна. Бие махбодидоо анхаарал хандуул. Үдэшлэг болон нийтийн уулзалтууд нь чамд таатай байх болно.
Загасны орд (2/19-3/20): Нөлөө бүхий өдөр. Од гаригуудын тэнцвэр өөрчлөгдөж тэнгэр цэлмэх шинжтэй байна. Өдөр хөгжилтэй өнгөрөх бөгөөд бага ч гэсэн амжилтанд хүрэхийн тулд та оюуны болон бие махбодийн хувьд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Загаснуудын бизнесийн нарийн ухаан өндөрсөж, мэргэжлийн ба бизнесийн талбарт амжилтанд хүрэх боломж авчирна. Азтай завшаан ирж байгаа тул гэнэтийн бэлэг, нөхцөл байдалд бэлэн бай.
Өнөөдрийн зурхай /2014.02.22/ | ||
Үзсэн: 3196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.