Шууд Chart

ӨНӨӨДӨР: Олон улсын өсвөрийн балетчидын гала тоглолт болно

2019-06-18 08:57:57

- Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

АТГ-ын Олон нийтийн төв

09:00 цагт: Авлигатай тэмцэх газраас эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна. Утас:99779310

Holiday Inn Зочид буудал

09:00 цагт: "Санхүүгийн салбарын комплаенс 2019" хэлэлцүүлэг болно.

Гандантэгчэнлин хийд

10:00 цагт: Азийн буддистуудын энх тайвны XI ерөнхий чуулганы хэвлэлийн хурал болно. Утас: 88048481, 85955395

ЗХЖШ-ын жагсаалын талбай

11:00 цагт: Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн IX ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 92090028, 88810818

Соёлын төв өргөө

11:00 цагт: "Монголын сэргэн мандал-Залуучуудын манлайлал" залуучуудын уулзалт болно. Утас: 99085084

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Жагсагчид хэвлэлийн хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Д.Хонгор нар хэвлэлийн хурал хийнэ.

УДБЭТ

19:00 цагт: “Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчидын гала тоглолт болно. Утас: 99024933

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Олон улсын өсвөрийн балетчидын гала тоглолт болно  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 34 минутын өмнө
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь $780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй