Шууд Chart

АНУ-ын баг тамирчдад аваргын цом гардууллаа

2019-06-08 09:11:06

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголд анх удаа болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-ий шагнал гардуулах ёслолд оролцлоо. Тэрбээр тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн АНУ-ын баг тамирчдад аваргын цом, алтан медалийн хамт гардуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 03-07-ны хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилсэн уг тэмцээнд 33 орны 40 багийн 160 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг түрүүлж, Туркийн баг удаалж, Аргентиний баг хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг аваргалж, Шинэ Зеланд, Францын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


АНУ-ын баг тамирчдад аваргын цом гардууллаа  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй