Гал унтраах олон төрөлтийн тэмцээний “Алтан гадас” бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Булган аймгийн Булган суманд үргэлжилж байна.
Дөрвөн төрлөөр зохион байгуулагддаг тус тэмцээнд Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн 10 багийн тамирчин өрсөлдөж байна.
Онцгой байдлын анги салбаруудын бэлтгэл бэлэн байдлыг хангах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой Гал түймэр унтраах олон төрөлтийн спортын бүсийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах шийдвэр 1985 онд гарснаас хойш энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн “Алтан гадас” клубын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 10 багийн 80 тамирчин өрсөлдөж байна. Довтолгооны шат, 4*100метр, саадтай 100 метр, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрөлтөөр аваргуудаа шалгаруулах бөгөөд тэмцээнд ОУХМ-3 спортын мастер, спортын дэд мастер цолтой тамирчид оролцож байна.
Тэмцээн өнөөдөр аваргуудаа шалгаруулж шагналаа гардана.
| Гал унтраах олон төрөлтийн “Алтан гадас” бүсийн тэмцээн Булган аймагт үргэлжилж байна | ||
| Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.