Шууд Chart

Лусын дагина амьдарсаар байна

2014-02-18 17:16:56

Калифорнид жинхэнэ лусын дагина амьдарч байна. 33 настай, загвар өмсөгч Линден Уолберт загасны сүүл зүүн, дэлхийгээр аялж, хүмүүсийг далай тэнгисээ хайрлан хамгаалахыг уриалдаг ажээ. Тэрээр усан дор таван минут хүртэл амьсгаагаа барих чадвартай төдийгүй 30 хүртэл метрийн гүнд төвөггүй сэлж чаддаг юм байна.

Линден Номхон далай, Атлантын далай зэрэг төрөл бүрийн газар очиж тэндэхийн оршин суугчид болон махчин загас, далайн мөгөөрс, наймаалж зэрэгтэй хамт зургаа татуулдаг аж. Ингэж тэрээр хүмүүсийн анхаарлыг татаж, усан доорх амьдралын хэв маягт заналхийлж буй хүн төрөлхтний үйлдлийг сэрэмжлүүлдэг байна.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Лусын дагина амьдарсаар байна  
Үзсэн: 4544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
монгол [127.0.0.xxx] 2018-12-15 17:01
далай тингэсээ хамгаал гэдэг нь зөв
ideree [202.179.20.xxx] 2014-02-18 19:24
Жинхэнэ Лусын дагина (Mermaid) байдаг тухай Youtube-д нэг бичлэг байдаг тэрийг судлаад орчуулаад гаргаж өгөөч.

Бидэнтэй нэгдээрэй