Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.02.18/

2014-02-18 06:33:34

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын давхарласан 18.  Тугчин одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Ангараг гараг.  Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Амьдрах эрч хүч буурч байна. Оддын таагүй байрлал эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Толгой, өвдөгний үе мөч өвдөнө. Мөн хурц халдварт өвчин тусаж болзошгүй. Өөрийнхөөрөө зүтгэх, эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөхгүй байснаас өвчин удааширч магадгүй.

  

Үхрийн орд (4/20-5/20): Хянуур өдөр. Орчин тойрныхонтой харилцахад эргэлзээтэй санагдах боловч, цагаа олж тэвчээртэй байж чадвал муу юм огт болохгүй. Эрхэсийн зүгээс танд шинэ зүйл, өөрчлөлтийн тухайд идэвхтэй хөөцөлдөх хэрэггүй гэж зөвлөж байна. Энэ бүхнийг дараа долоо хоногт хийхээр хийхээр хойш тавь.

 

Ихрийн орд (5/21-6/21): Эерэг өдөр. Санхүүгийн байгууллага банктай харилцаа тогтооход сайн. Тэсвэр хатуужил амжилтад хүрнэ. Удирдлагатайгаа бүү муудалц, тэгвэл нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ. Шинэ албанд шилжих, гэр бүл, үр хүүхдийн хэрэгцээтэй холбоотой санхүүгийн зардал гарна.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Байнга сурах нь нийгэмших боломжийг зарим талаар хязгаарлагдмал болгодгийг санаарай. Хүн хөгжилтэй байх хэрэгтэй шүү дээ. Сайн найз нөхдийн тань нэгнийх нь эрүүл мэнд эсвэл харилцааны асуудал таагүй байгаа бөгөөд таны дэмжлэг хэрэгтэй байж магадгүй. Тиймээс холбоо барьж тусалж дэмжих найзтай гэдгийг нь мэдрүүлэх хэрэгтэй.

 

Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Бүхнээс дээгүүр өөрийн зөн совиндоо итгэвэл буруу зүйл хийхэд хүргэхгүй. Нийтийн цугларалтанд ер бусын гайхалтай зүйл таныг хүлээж байна. Хэрвээ та хайр дурлалаа хайж байвал, энэ өдөр маш азтай байх болно.

 

 

Охины орд (8/23-9/22): Тайван өдөр. Бясалгалын төрлийн арга хэмжээ таны биеийг асуудлаас хамгаалж, оюун бодолд тань түгшүүр өгч байгаа зүйлсийг арилгана. Өнөөдрийн хичээл нь одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байхыг сургана. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлд анхаарлаа хандуул. Тэдгээр нь ирээдүйд тохиолдах гэж буй зүйлийг зөгнөнө.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хувирамтгай өдөр. Зэрлэг төсөөлөл нь бодит бус чиг хандлагыг өсгөнө. Төслийн чиг хандлагыг уран сэтгэмжтэй болгох нь хүндрэлүүдийг авч ирнэ. Хийж буй үйл ажиллагаандаа зохицуулалт хий. Одоо ичимхий байдлаасаа татгалз. Итгэлтэй хүмүүстээ итгэх цаг үе юм. Гэртээ зугаа цэнгэл хийх нь магадгүй таныг стресст оруулна. Тиймээс үүнийг орхи.

 

 Хилэнцийн орд (10/23-11/21): Гэнэтийн зүйлээр дүүрэн өдөр. Гайхамшигтай зүйл тохионо. Иймээс бүү эргэлзээрэй. Санхүүгийн асуудал дээрдэнэ. Хэрвээ та өөрийнхөө төлөө бизнес эрхэлдэг бол одоо бизнесээ өргөжүүлэх зар сурталчилгаа явуулахад хамгийн тохиромжтой.

 

Нумын орд (11/22-12/21): Сониуч өдөр. Өргөн хүрээний мэдлэг туршлага тань хүүхдүүддээ бага нас, өсвөр нас, шилжилтийн нас, болон насанд хүрэх үед тохиолддог бэрхшээлүүдийн талаар хэлж зөвлөхөд тань ихээхэн тус болох болно. Магадгүй шинэ хайр дурлалын асуудал үүсэх бөгөөд дээд албан тушаалтан болон гэр бүлийн гишүүдээсээ сайшаал магтаал сонсох болно.

 

Матрын орд (12/22-1/19): Үр өгөөжтэй өдөр. Өнөөдөр бүх гараг танд нөлөөлөхийг оролдож байна. Харилцаа холбооны буд гараг бусад гарагуудын нөлөөллийг саармагжуулна. Энэ нь танд хэтэрхий сөргөлдөөнтэй болж байгаа нөхцөл байдал болон өөрийгөө илэрхийлэх арга замыг заах болно. Бизнес уулзалт хаалттай хаалганы цаана болж өнгөрөх нь илүү ашигтай. Чухал бичиг баримтаа ил үлдээх хэрэггүй. Эс бөгөөс эсрэг талын чинь хүмүүс үүнийг олох болно.

Хумхын орд (1/20-2/18): Сайн өдөр. Хамтран ажиллагч болон өрсөлдөгчидтэйгөө өнөөдөр илүү ухаалаг байж зөвшилцөлд хүрэхэд амархан байх болно. Сэтгэл хөдлөлийн давуу талаа ашиглан өөрийн санаагаа амжилтанд хүргэ. Хэрвээ та группийн төсөлд оролцсон бол удирдлагын байр суурийг эзлэхдээ бүү санаа зов. Санаачлагатай байх нь ирээдүйд албан тушаал ахихад хүргэнэ. Хэрвээ мэргэжлээ солихыг хүсч байвал өөрийн дуртай сонирхож байгаа ажлаа хийгээд үз.

 Загасны орд (2/19-3/20) Зөрчилдөөнтэй өдөр. Хэрэв бизнест чинь хөнгөн тэрэг, ачааны битүү эсвэл задгай машин хэрэг болбол үнэ, саналуудыг харьцуулан судал. Гэхдээ боломжтой бол сарын сүүл хүртэл шинэ унаа авахаа хойшлуулсан нь дээр. Ах дүү нартайгаа нийлж суух үеэр гарч болох хэрүүл маргаанаас зайлсхий.


Өнөөдрийн зурхай /2014.02.18/  
Үзсэн: 2187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй