
Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 15. Үнэг одтой, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Өдөөгч өдөр. Та тухайн ажлыг хариуцан авч чадсанаар төвөгтэй бизнесийн харилцаа таныг хөгжилтэй мэдрэмжтэй болгоно. Бусдын амар тайван болгохын тулд юу хийх талаар зөн совиндоо итгэ. Та болон таны харилцаж байгаа хүний хооронд сэтгэл хөдлөл нь бүхий л нөхцөл байдалд тохирох үр дүнг олоход чухал юм.
Үхрийн орд (4/20-5/20): Эргэлзээгээ тайлж, оюун санааны өөрчлөлт хийхэд сайн өдөр. Сонирхолтой уулзалт, шинэ танил таныг хүлээж байна. Дотоод ертөнцөө илэрхийлэх эрмэлзэл төрнө. Оюуны үнэт зүйлийг хүлээн авах чадвар, мэдрэмж хурц байх болно. Хүүхдүүдтэйгээ гадагш гарч өдрийг өнгөрөө. Махан хоол, согтууруулах ундаа бүү хэрэглэ.
Ихрийн орд (5/21-6/21): Сониуч өдөр. Зарим нэг нь цэргийн албанд явах талаар бодож эхлэнэ. Өөрийнхөө чаддаг зүйлийн талаар сайн бодож, цэргийн хүчинд юугаар туслаж чадахаа тунгаа. Энэхүү шийдвэр нь гэр бүлийнхэнтэйгээ ноцтой хэлэлцээр хийхэд хүргэнэ. Хэрвээ та үнэхээр итгэлтэй байгаа бол тэдний шийдвэр таныг дэмжинэ.
Мэлхийн орд (6/22-7/22): Хүнд өдөр. Сэтгэл санаа тавгүйтэж, ажилдаа дутагдал гаргаж, түншээ буруу сонгож болзошгүй. Таны мэдрэмж суларна. Та тааламжтай, шаардлагатай хоёрын аль нэгийг сонгох хэрэг гарна. Хүмүүсийн тааламжгүй залхсан уур амьсгал танд халдварлаж мэднэ. Тиймээс муу бодолд бүү авт, ямар ч байсан өөдрөг үзлээ хадгалж үлд
Арслангийн орд (7/23-8/22): Хоёрдмол өдөр. Аз туршсан үйлдэл хийхийг одод эсэргүүцэж байна. Өрөө өгөх, засвар, эд зүйлс худалдан авах зэрэгт санхүүгийн гарз гарч ирнэ. Гэрийнхээ ажлыг бага хий. Ядаргаа, мэдрэлийн ачаалал нь том хэрүүлд хүргэж болзошгүй.
Охины орд (8/23-9/22): Төвлөрсөн өдөр. Охиныхонд одоогийн зорилго болон ирээдүйн амбицдаа төвлөрөхөд гайхалтай өдөр байх болно. Төлөвлөгөөнүүд боловсруулагдсан байх бөгөөд санаанууд чинь таны төсөөлснөөс ч илүү бусдад хүрэх болно. Олон нийтийн уралдаан тэмцээнд оролцох нь танд хэт шуугиантай замбараагүй санагдах ч гэлээ хүмүүст дэмжихээр ирсэн гэдгээ хэлж ядаж нэг харагдчихаад яваарай.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Хэрвээ та ажилдаа тийм ч дуртай биш бол, одоо сэтгэлийн баяр баясал авчрах шинэ ажил хайх цаг болсон. Төлөвлөгөөгөө сайн зохиож чадвал бүх зүйлээ яг хүссэнээр биелүүлэх боломжтой. Аюулгүй сексийн талаар суралц та бэлгийн замын халдварт өвчин авч болзошгүй байна. Цэргийн үйл ажиллагаанд тааламжтай.
Хилэнцийн орд (10/23-11/21): Ажил дээр болон хувийн амьдралд эмх замбараагүй байдал гарна. Үүрэг даалгавартаа анхааралтай ханд. Туршилт хийвэл та бүх зүйлээ алдах болно. Өөрийнхөөрөө байгаарай. Өөрийнхөө хувийн амьдралыг сайнаар өөрчлөх боломжийг бүү алд. Маргаан үүсвэл илэн далангүй зүрх сэтгэлийн яриагаар намдаа.
Нумын орд (11/22-12/21): Тайван өдөр. Дэмий зүйлд уруу татагдаж болзошгүй хүнд өдөр. Орчин тойрноосоо хөндийрнө. Хүүхдүүддээ илүү анхаар. Тэдэнд таны хайр, тусламж хэрэгтэй байгаа. Эр зоригтой байж, биеэ эзэмдэхийг од гаригс танд зөвлөж байна.
Матрын орд (12/22-1/19): Болгоомжлох өдөр. Хөнгөмсөг байдал, үр ашиггүй явдал нь дутагдалд оруулж хохирол амсана. Мөнгө хамаагүй үрж болохгүй. Уналтад орно. Энэ өдрийг янз бүрээр зугаацан өнгөрүүлнэ. Ажлаасаа хөндийрч сайтар амар. Албан хэргээр алсын замд явах нь таарамжгүй байна.
Хумхын орд (1/20-2/18): Мөрөөдөмтгий өдөр. Та өдрийн бодол шөнийн зүүд болсон мөрөөдлөөсөө болоод өнөөдөр нилээн цаг хугацаа зарцуулах болно. Зарим гүн бодлоо бич. Энэ нь таны сэтгэлийг илчилж, ирээдүйн төсөлд хийх сонирхолтой санааг зоригжуулна. Аливаа зүйлийг сэтгэн бодох чадвартай болно. Энэ чиг хандлага нь бодит бус зүйл. Шинэ янаг амрагийн явдал таныг мэл гайхуулах болно. Сэтгэл тань хямарвал эмчид үзүүлж зөвлөгөө авагтун.
Загасны орд (2/19-3/20) Амаргүй өдөр. Хувиараа хөдөлмөр эрхлэгч загаснуудын хувьд байгаа байдлыг хэвээр нь орхих уу эсвэл өргөжүүлэх үү гэдэг асуудал босч ирж, цухалдуулж болох юм. Бизнесийн асуудлаар сэтгэлээ нэх их зовоох хэрэггүй. Зөн совингоо дагаж, яг одоо хиймээр байгаагаа л хий. Дараа нь буцаж асуудлыг хянаж үзэх хэрэг гарлаа ч учраад байх хор хөнөөл байхгүй.
Өнөөдрийн зурхай /2014.02.14/ | ||
Үзсэн: 2252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.