Монголын Буудлага спортын шигшээ багийн “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрх нэгээр нэмэгджээ. Бээжин хотод энэ сарын 20-29-ний өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хий гар бууны төрлөөр ОУХМ Э.Даваахүү Олимпийн наадмын эрхээ авчээ.
ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Үндэсний телевиз







Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.