
Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 13. Пүрэв гараг . Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 14. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх . Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19):Хоёрдмол өдөр. Өнөөдөр таны эрч хүч суларч магад. Хэрэв та сүүлийн өдрүүдэд чухал асуудал шийдвэрлэх гэж их хүч гаргасан бол дараа долоо хоногийн эцсээр үр дүн нь гарч таныг баярлуулах болно. Хэрвээ та өр тавих гэж байгаа бол өөрийнхөө санхүүг сайтар нягтал. Магадгүй өр тавих хэрэггүй ч байж болох юм.
Үхрийн орд (4/20-5/20):Биеийн эсэргүүцэл суларч муудах өдөр. Цочмог, уур уцаартай болж мэднэ. Шинээр туршаад бүтэхгүй төлөвлөгөө зохиож, амьдралынхаа хэв маягийг бүхэлд нь өөрчлөх гээд хэрэггүй. Түр зуурын сэтгэлийн хямралд орсон ч, дараагаар нь та буцаад хэвийн байдалдаа орж байдлыг бодитойгоор дүгнэх чадвартай болно.
Ихрийн орд (5/21-6/21):
Гэр бүлийн харьцаанд хүндрэл гарч болзошгүй. Өөрийнхөө үзэл бодлыг өмгөөлөн хатуу зогсох хэрэгтэй гэж од гаригс зөвлөж байна. Алдсан байр сууриа эргүүлж авах тийм ч амар биш. Их ажлын дараах сайхан сэтгэгдэл шинэ зүрх сэтгэлийн харилцааны эхлэл тавигдахад хуучин харилцаа холбоогоо цааш үргэлжлүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлнэ.
Мэлхийн орд (6/22-7/22):Эерэг өдөр. Үнэндээ өөрчлөлт нь танд сайнаар нөлөөлж буйг хараад харилцаагаа дуусгах хэрэггүй гэдгийг ойлгох болно. Суралцан өсөн дэвшинэ гэдэг хэцүү ч гэлээ та энэхүу дотоод зовиуртай байдалдаа талархах хэрэгтэй бөгөөд та хэрхэн хайрлахыг сурч өөрийнхөө нэг хэсгийг олох болно. Зовиуртай энэ байдал тань хайр болон хувирах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Өнөөдөр шургуу тэвчээртэй нягт нямбай байдал шаардсан дурын ажил хөдөлмөрийг та биелүүлж чадна. Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрнынхондоо дарамт бүү үзүүл.
Охины орд (8/23-9/22): Баяртай өдөр. Найз нөхөд зочлон ирж, гэнэтийн сонин учрал болно. Цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Та бүхний олонхи нь алдар хүндийг олох, гэгээрэх, хүсэл тэмүүлэлтэй байна. Гэхдээ амьдралын зарчмаа өөрчлөхгүй. Эцэг эхдээ анхаарал тавь.
Жинлүүрийн орд (9/23-10/22):Гэнэтийн үйл явдал тохиолдох өдөр. Ажлаа эргэн харах явдал гарч магадгүй. Ойр дотнын хүн таны дэргэд байвал сайн болно. Үдээс өмнө санхүүгийн баримт бичиг бүрдүүлэхдээ алдаа гаргаж магадгүй. Та өнгөрснөө санан дурсаж, өнгөрснийг эргүүлэх хүсэл төрнө. Өдөөн хатгалга, сүрдүүлэлтэд бүү авт.
Хилэнцийн орд (10/23-11/21):Энэ өдөр хэрүүл маргаан бухимдлаар эхэлж магад. Таны нүдний чинь өмнө хорвоо цөмрөх шиг болж, гишгэх ч газар олдохгүй, амьдрал учир утгаа алдсан мэт санагдана. Харин танд юуг ч өөрчлөх хүч, хүсэл ч алга байна. Гэхдээ байдлыг улам гүнзгийрүүлэх хэрэггүй. Тайвширч ууранд сууж усанд ор найз нөхдийнхөөрөө зочил. Бүх зүйлд тэвчээртэй ханд, тэгсэн цагт энэ өдөр сайнаар дуусах болно.
Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Ямар ч нөхцөлд бүгдийг мэддэг хүн бол зөвхөн өөрийгөө гэж боддог бодол тань бэрхшээл байх болно. Бусдын хил хязгаарыг болон багийн ажиллагаанд болгоомжтой хандаарай. Зарим хүмүүс танаас илүү мэдээлэлтэй чадварлаг бөгөөд бусадтай адил байхыг хичээх болно.
Матрын орд (12/22-1/19): Хянуур өдөр. Хэрвээ та айх юм бол өөрийнхөө айдсын боол нь болж өөрийнхөөрөө байж зугаацаж чадахаа болино. Үнэнч шударга байж мөн бусдыг уучлахад бэлэн бай. Шашны уулзалтанд оролцсоноор та мөргөл хийх урам зоригийг авах болно. Таны аялалаар явах гэсэн мөрөөдөл тань биелэх болно. Гэрийнхээ засварыг арай хялбар болгох нь гэр бүлийн салалтаас урьдчилан сэргийлнэ.
Хумхын орд (1/20-2/18): Хянуур өдөр. Шүүхийн шийдвэрийг хүлээж авахаа сайтар бодож үз. Эсвэл тохиролц. Тэгвээс чи ухаалгаар хөдөл шүүхийн холбогдолтой асуудал таны талд байна. Хумхын ордны хүмүүс энгийн байдлаасаа илүү өрсөлдөх эрмэлзлийг мэдэрч байна. Гэвч энэ нь спортод ашиг өгөх эсвэл олон нийтийн дасгал үйл ажиллагаа амжилтыг авч ирнэ.
Загасны орд (2/19-3/20) Хянуур өдөр. Магадгүй таны ойр дотны хүн таны итгэлийг алдаж болзошгүй. Энэ нь таны ажилд огт хамаагүй болохоор та тайван байж болно. Өсөлт, хөгжилтийн өдөр болно. Өнөөдөр эхэлсэн зүйлс маш эрчтэй хөгжиж цаашдаа ч улам өсөн дэгжих болно. Настай загаснууд үр хүүхдүүдээсээ дэмжлэг туслалцаа авахаас бүү цааргал.
Өнөөдрийн зурхай /2014.02.13/ | ||
Үзсэн: 2093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.