
Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 12. Хэрцгий охин одтой, Гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Ирээдүйтэй өдөр. Өнөөдрийн хийх зүйлээ бүр орхиод ахин бодож үз. Өчигдрийн зөв гэж бодож байсан зүйл тань яг одоо тохиромжгүй болж болох юм. Хайр дурлал болон эв нэгдлийн цолмон гараг таны гэр бүл, орон байрны байрлалд нэгдсэнээр гэрт тань эв найрамдлыг авчирна. Та амар амгалан байдлаар эв найртай, тантай ижил зан араншинтай хүмүүс таны эргэн тойронд байгаад баяртай байна.
Үхрийн орд (4/20-5/20): Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүст сайн өдөр. Бизнес эрхлэгчид эрт эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ зөв, ухаалаг хуваарилахыг зөвлөж байна. Зарим тохиолдолд тэвчээр эр зориг шаардагдаж мэднэ. Санхүүгийн дэмжлэг ирнэ. Гэр бүлд бүрэн ойлголцол тайван байдал ноёрхоно.
Ихрийн орд (5/21-6/21): Ажлын эрч сайн байна. Янз бүрийн ажлыг өөдрөг явуулахад тохиромжтой. Хянамгай байж хүч чадлаа дэмий бүү саармагжуул. Сайн мэдээ авснаар харьцаа сайжирна. Гэр бүлдээ ихээхан хүч чадал, цаг зав зарцуулах шаардлага гарна. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна.
Мэлхийн орд (6/22-7/22): Тааварлашгүй өдөр. Хэдэн хоногийн турш гэртэй байх нь бүх л мөнгөний асуудлыг бусад хүмүүстэй холбох мөргөлдөөн болгоно. Ялангуяа янз бүрийн өр ширийг. Сонор сэрэмжтэй байдал нь өөдрөг санаа болон чиний нөөцийг үрэх чиг хандлага болно. Бүх зүйлийг хяналтандаа байлгахыг хичээ.
Арслангийн орд (7/23-8/22): Өнөөдөр танд олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэг гарна. Од эрхэс анхаарал, болгоомжтой байхыг сануулж байна. Хэнд ч хэрэггүй яриа хөөрөөнөөс зайлсхий, Энэ нь бухимдал төрүүлэхээс өөр юманд хүргэхгүй. Танд маш чухал шийдвэр гаргах хэрэг гарна.
Охины орд (8/23-9/22): Хайрын харилцаа дараагийн шатандаа орж хуримын урилга тараах хүртэл урагшилна. Энэ үед ганцаараа байх нь тохиромжгүй, бусадтай багаараа ажиллахад та баяр хөөртэй байж чадна. Ихэнх охид бусдын хүсч явдаг хамтрагч нь байх болно. Бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэх хэрэггүй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтээлч өдөр. Өнөөдөр та санхүү, нөөц боломж болон мөнгө хөрөнгөтэйгөө холбоотой бүхий л зүйлд маш нухацтай хандаарай. Хэн нэгэн ухаантай хүн эсвэл санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн танд туслах бөгөөд зардлаа хянах болон орлогоо аривжуулах сайхан зөвлөгөө өгөх болно. Үнэлж баршгүй тус хүргэсэн хүндээ талархан баярласнаа илэрхийлээрэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хувьсамтгай өдөр. Зугаа цэнгэлд дуртай хилэнцийнхэн гүн ухаанаар оролдож, томоохон зүйлд анхаарлаа хандуулна. Хэрэв зорилгодоо хүрэхийг хүсч байвал жижиг зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ямар ч зүйлийг хувь заяанд нь даатган бүү орхи. Үүний оронд таны хийж байгаа бүх ажил хүсч байгаагаар чинь хийгдэж байна уу гэдгийг анхаар.
Нумын орд (11/22-12/21): Завгүй өдөр. Өнөөдөр та ихэнх ажлынхаа асуудлыг шийдэж чадна. Найз нөхөд хамтрагчдаа тусалж, ямар нэг зүйл өгнө. Ойр дотныхонтойгоо тэвчээртэй зөөлхөн ханд. Энэ нь таны мэдрэлийг гамнаж, найз нөхдийн хүндлэлийг өсгөнө. Та энэ үед жаахан ч гэсэн амрах хэрэгтэй.
Матрын орд (12/22-1/19): Эрсдэлтэй өдөр. Таны худалдан авах гэсэн хүсэл тань оргилдоо хүрэх болно. Та өөрийн зээлийн картаа хэрэглэхээс болгоомжлоорой яагаад гэвэл таны зарлага гаргах хүсэл тань хэт их байх болно. Cap таны нарны аймгийн 12 дахь байрлалд ирэх бөгөөд оюун санаа болон сэтгэл хөдлөлөө цэнэглэх цаг гарга. Матрынхан мөрийтэй тоглоомоос хол байж олж буй бүх орлогоо алдах эрсдэлээс зайлсхий. Мөнгөө дэмий бүү үр.
Хумхын орд (1/20-2/18): Таныг маш их ачаалалтай өдөр хүлээж байна. Амьдрал бол тэмцэл гэдгийг битгий март. Хэрвээ та шинэ ажил эхлэхээр бодож, сэдсэн бол урагшаа. Нүдээ нээн амьдралыг арай уужуухнаар харахыг од гаригс зөвлөж байна. Бодсон ашгаа авч магад. Гэвч шинэ боломж тийм ч амар нээгдэхгүй шүү дээ.
Загасны орд (2/19-3/20) Анхаарал төвлөрүүлэх өдөр. Ирж байгаа хэдэн өдөрт чухал бичиг баримтан дээр ажиллаж, долоо хоног дуусахаас өмнө бичиг баримтан дээр гарын үсэг зурж, бизнесийн асуудлаа цэгцэлж дуусга. Санхүүгийн ажил хэрэг ба наймаа хэлэлцээрт саад болж болох хэд хэдэн будлиантай нөхцөл байдал ба сааталтай тулгарч болох юм.
Өнөөдрийн зурхай /2014.02.11/ | ||
Үзсэн: 2346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.