"Fantastic production", "F-Studio"-ийн бүтээл "Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны кино энэ сарын 12-нд кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Тамир, продюссерээр Н.Баяраа, С.Сарантуяа нар ажиллажээ.Гол дүрүүдэд М.Баярбат, Б.Одончимэг нар тоглож, Г.Золбоот, Ж.Оюундарь, Б.Навчаа, Б.Отгонбат, Э.Алдар, М.Бадамцэцэг, Б.Батсайхан, Ш.Жавхлан, О.Отгонбат, Б.Барслхагва нар оролцжээ.
Тус киноны нээлт “Тэнгис”, “Өргөө” кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийх аж. Лхагва гарагийн өдрийн 12:00 цагт “Тэнгис” кино театрт эхний нээлт буюу Хүндэтгэлийн нээлтийн үеэр урлаг соёлоос төрөн гарсан бүх хосуудыг хүлээн авч нээлтээ хийх юм.
Мөн 15:00 цагаас “Өргөө” кино театрт хамтлаг, дуучид, Dj, show бартендр үзүүлбэр зэрэг арга хэмжээнүүд зохиогдох юм байна. Түүнчлэн Валентины баярыг тохиолдуулан нээж байгаа тус киног 12, 13-ны өдрүүдэд хүрэлцэн ирж үзсэн бүх хосуудад дэлхийн алдарт брэнд болох "Guylian" брэндийн наборны цуглуулгыг бэлэглэх юм байна.

.jpg)
| "Аз жаргалын шок" киноны нээлтийн үеэр "Guylian" брэндийн набор бэлэглэнэ | ||
| Үзсэн: 2856 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.