ОХУ-д Галын байгууллага үүсэж хөгжсөний 370 жилийн ойд зориулсан аврагч, гал сөнөөгчдийн олон төрөлт тэмцээн Горный-Алтайск хотод 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/71 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас долоон хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоод ирлээ.

Тэмцээнд ОХУ-ын бүх районы Гал унтраах, аврах ангиудын 13 баг оролцсоноос Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Нурмухамет “Шилдэг тамирчин“-аар шалгарсан бол манай баг тамирчид багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медалийн эзэд боллоо гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

| Аврагч, гал сөнөөгчдийн олон төрөлт тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ | ||
| Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.