Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.02.09/

2014-02-09 08:29:54

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 9. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 10.  Гөрөөсөн толгой одтой, Цагаагчин гахай өдөр. Адъяа гараг.  Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хонь, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эрхлэх, дээдсээс халамж хүсэх, шинэ гэр, байр авах үйлнээ өлзийтэй сайн, лам хуварга болох, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах үйлд өлзийтэй. Харин газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, нохой авахыг цээрлүүштэй.  Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс танд шинэ санаа бэлэглэж, шинэ боломжийг харах нүдийг чинь нээж өгнө. Шинэ ажлыг эхлэхэд хямрахгүй байлгахын тулд үйл явдлыг эргүүлэх гэж оролдоод үз. Мөнгөний асуудал дээр бодлогогүй амлалт битгий өгөөрэй. Таны сэтгэл татам чанар улам өсөн амжилтанд хүрэх, бэрхшээл саадыг даван туулахад тусална.

  

Үхрийн орд (4/20-5/20): Завгүй өдөр. Гэр орондоо эд зүйлс худалдаж авахад тааламжтай. Олон хүн гэрээ, гараажаа тохижуулахыг хүснэ. Хувцас хунараа ч шинэчлэхийг хүсч мэднэ. Бүхий л бүтээлч эхлэлийг бэлхэнээ дэмжин, өөрөөсөө хамаарах бүхнийг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэхийг хичээ.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хэцүү өдөр. Сугар гараг таныг хайрлаж байхад түүний эсрэг санчир гараг сөрөг нөлөөлөл үзүүлж байгаатай холбоотойгоор үүрэг хариуцлага ба сахилга батын хооронд ч сөргөлдөөн үүснэ. Ямар ч сэтгэл хөдлөл байхгүй байхад худлаа дүр эсгэх хэрэггүй. Хэн нэгэн таныг улам ихээр эмзэглүүлж байгаа хууран мэхлэлтийг чинь олж мэднэ. 

 

Мэлхийн орд (6/22-7/22): Хянуур өдөр. Сэтгэлээ ариусгаж, дотоод эрх чөлөөгөө мэдэрнэ. Эргэн тойрныхонтой харьцах харьцаагаа дахин хянаж үз. Хэрэггүй эд зүйлсээс ангижир. Өөрөө өөртөө үнэнч шударга бай. Дэмий ярианд бүү оролц, хий хоосон амлалт, тангараг бүү тавь. Үзэл бодлоо хатуу хамгаал.

 

Арслангийн орд (7/23-8/22): Ойлгомжгүй өдөр. Хайр дурлал танд өөрт чинь хүртэл ойлгомжгүй ээдрээтэй байна. Ихэнх хүмүүс төгс харилцааны эрэлд бүдэрнэ. Төгс байдлыг бүү хай. Эс тэгвээс ханийнхаа таны төлөө өөрийгөө золиослох чадвар сайхан чанаруудыг олж харж чадахгүй.

 

 Охины орд (8/23-9/22): Нухацтай байх өдөр. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн ажлыг хийхийнхээ өмнө сайн бодоорой. Ямар ч зүйлийг анзааралгүй өнгөрөөж болохгүй. Өнөө орой өөрийнхөө дуртай хоолыг хийж ид. Нөхцөл байдлыг хянах нь хэцүү байж магадгүй. Хэт баяр хөөртэй байдал таныг бага зэрэг ухаангүй зүйл хийхэд хүргэж болзошгүй. Хууран мэхлэлт бэлгийн харилцааны эргэн тойронд байна.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эрч хүчтэй өдөр. Зөвхөн нэг талыг барихыг хичээх оролдлого бүтэхгүй. Өөртөө амрах цаг гарга. Гунигтай байгаа хайртай хүнээ тайвшруулахыг хичээж байгаа бол цаад учир шалтгааныг нь олохыг хичээ. Энэ бол таны амьдрал хэн ч холбоотой байсан та гол тоглогч нь учраас өөртөө анхаарал тавь. Адал явдал, жуулчлалын тухай мөрөөдөл таны толгойд эргэлдэх учраас хайртай хүнээ олох юмуу халамжлах тухай санаа зовохын оронд ирээдүйн талаар төлөвлөгөө гаргаж эхэл. 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хуучны асуудлууд сөхөгдөнө. Түнштэйгээ ойлголцоход тун хэцүү болно. Та нар өөр өөр хэл дээр ярьж буй мэт санагдана. Хань тань бүдүүлэг хатуу ширүун хэмээн таныг буруутгана. Танаас ямар нэгэн зүйл нууж байгаа мэт санагдана. Ханийнхаа үнэнч байдалд эргэлзэж хардах шалтаг үүснэ. Илэн далангүй ярилцаж нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч бүх зүйлд цэг тавь.

 

Нумын орд (11/22-12/21): Энгийн өдөр. Зугаа цэнгэлтэй холбоотой салбарт таны ажил амжилттай байна. Сарын эцэст санхүүгийн ашигтай ажиллаж чадахгүй нь бололтой. Бүх зүйл таны хичээл зүттэл хүсэл мөрөөдлөөс хамаарахгүй. Хамтран ажиллагсдаа ажлаар дарж өөрөө амралтаа авч болно.

 

Матрын орд (12/22-1/19): Тэвчээртэй өдөр. Хэт өөдрөг үзэлд автан хязгаараас давсан зүйл рүү өөрийгөө бүү түлх. Томоохон санаанууд ихэвчлэн нийтийн жижиг обьектоос ургаж гарч ирсэн байдаг. Хэцүү гэж санагддаг зүйлээ хийхээсээ өмнө сайн бодоод өөртөө итгэлтэй болсныхоо дараа хий. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, анхаарлаа төвлөрүүлсэн байхад бэрхшээлээ амархан даван туулж чадна.

 

Хумхын орд (1/20-2/18): Тoгтворгүй өдөр. Та өнөөдөр ямар нэг гайхалтай зүйл хийх гэж тэсэн ядан хүлээж байна. Найз нараа үдэшлэгт урих нь магадгүй үүний хариулт байж болох талтай. Тэднийг өөрийн гэрийн хоолоор дайлж мөнгөө хэмнэ өнөөдөр сонирхолтой урлагийн тоглолт үзүүлбэр байна уу гэдгийг сонин болон интернетээс хай. Өөрийгөө зугаацуул. Гадаадын зоогийн газар хайртыгаа урих тухай бод.

 

Загасны орд (2/19-3/20) Эерэг өдөр. Эсрэг хүйсийн хүмүүсийн дунд таны нэр хүнд өндөр байна. Хайртай хүнийхээ сэтгэлийг татахыг хичээ. Гэхдээ чухал шийдвэр гаргуулах гэж бүү шамдуул. Ханьтайгаа ихээхэн цагийг өнгөрүүл. Дотны хүнд тань анхаарал халамж хэрэгтэй байна. Та өөрийн бишрэгч бүлэг хүмүүсийн дунд оройг таатай өнгөрүүлнэ. Одоо танд амьдралдаа хэсэг ханаж болох үе ирж байна.

 


Өнөөдрийн зурхай /2014.02.09/  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй