Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.02.08/

2014-02-08 07:58:36

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 8. Бямба гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 9.  Чөлөөт эх одтой,  зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Аливаа зүйлсээс болгоомжлох өдөр. Энэ өдөр аялалд бүү яваарай. Амжилтгүй байх нь. Энэ өдрийг бие даасан бүтээл хийж, гэрийн ажил хийж, ойрын хүнтэйгээ харьцаж өнгөрүүлээрэй. Сонгодог зохиол уншиж, хөгжим сонсох хэрэгтэй. Зүүд мэргэн байна.

  

Үхрийн орд (4/20-5/20): Ухамсартай өдөр. Энэ ордны олон хүн өгөөмөр, энэрэнгүй сэтгэлтэй, өрөвч байж, хүмүүстэй хэл амаа ололцож чадна. Таны сэтгэлийн илч орчны хүмүүсийн тав тухыг хангана. Тийм болохоор хүмүүс түүн рүү татагдана. Бусад хүмүүсээс хариу үйлдэл хүлээлгүй, сэтгэгдэл, өсөн нэмэгдэж буй эрч хүчээсээ дотны хүмүүстэйгээ хуваалцаж, болж буй бүхнээс гүн утга учир олж чадна.

 

Ихрийн орд (5/21-6/21):  Идэвхи өндөр өдөр. Мөнгө орлого ихсэнэ, амьдрал чинь өөдрөг болно. Хүн болгон өөрийн байр суурийг эзлэж сурна. Таны хийсэн бүхэн урлагийн жинхэнэ бүтээл байх болно. Ирээдүй рүүгээ зоригтой хар. Шинэ хүнтэй танилцаж магадгүй. Биеэ хэрхэн авч явах тал дээр үр хүүхдэдээ зөвлөгөө өгнө.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Хэрэв таны ажил их хэмжээгээр овоорсон бол хийх ёстой ажлаа хамгийн чухлаас нь эхлэн жагсаан бичээд түүнийг хэрэгжүүлээд үзээрэй. Таны сэтгэлийг зовоож байгаа асуудлын шийдлийг бясалгал, амар тайван байдлаас олж болох юм. Өнөөдөр өөрийнхөө хэрэгт бусдыг бүү оролцуулаарай. Зөвхөн та өөрөө л урагшлахын тулд юу хийх ёстойгоо мэдэж байгаа.

 

Арслангийн орд (7/23-8/22): Таны орлого өнөөдөр бага зэрэг удааширна. Гэр бүлийн зарлагаас болж найз нөхөд, хамтрагчаас санхүүгийн тусламж авах болно. Тэдний хамгийн хэцүү араншин нь сэтгэл санаа нь байнга хувирч байдагт оршино. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн систем ходоодоо хайрла.

 

 Охины орд (8/23-9/22): Ажлын идэвх гаргахад тохиромжтой өдөр. Та өнөөдөр арилжаа наймааны хэлцлийг амжилттайгаар гүйцэтгэнэ. Хамгийн эрсдэлтэйг ч гэсэн. Үдээс хойш үл ойлголцох явдал гарч болох тул маш тууштай, зохион байгуулалттай бай. Хүүхдүүдийн харилцаанд эвгүй зүйл гарч мэднэ.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Завгүй өдөр. Танд удирдагчийн эрх мэдэл ирнэ. Тэргүүн болно. Удирдлагын албанд өөрийн хүч сорь. Энэ өдөр найз нөхдийн харьцаа хайр сэтгэл болон хувирч магадгүй. Гэрээ тохижуулах нь их ажил өрнүүлж, гэр бүлийн гишүүдийн дунд бухимдал үүсгэнэ.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хулгай, алдагдалд орох өдөр. Болгоомжгүй байдлаасаа болж таагүй үйл явдлуудын төвд байна. Олон хүн цугласан газар болгоомж сэрэмжтэй бай. Цүнх түрийвч бичиг баримтаа хямгад. Орой үдшийн цагаар гадуур бүү яв.

 

 

Нумын орд (11/22-12/21): Сайн өдөр. Нумынханы хувьд маш муу байсан нөхцөл байдал хамгийн сайхан зүйл болон хувирах болно. Завгүй байгаа нэгэн нь өдөр тутмын хоолондоо хэрэгцээтэй агуулга бүхий хоол хүнс хэрэглэж байгаа эсэх болон цагийн хуваарьт чинь амралт хэр их байгааг нягталж үзээрэй.

 

Матрын орд (12/22-1/19): Эерэг өдөр. Буд гараг болон сарны шууд нөлөөллөөр бусадтай өөрийн мэдрэмжийнхээ тухай ярихад хялбар байх болно. Сэтгэл татам байдал дээрээ бага зэрэг нууцлаг байснаар бусдад гайхалтай сэтгэгдэл төрүүлж чадна. Эцэг эх матрууд хүүхдүүддээ онцгой анхаарал хандуул.

 

Хумхын орд (1/20-2/18): Сэтгэл сэргээсэн өдөр. Гэр бүлтэйгээ замд гарахад хөгжилтэй өдөр байна. Адал явдалтай учрах хүсэл тэмүүлэл маш их байна. Очихоор шийдсэн хол газар чинь магадгүй төсөөлж байсан шиг чинь биш байна. Хэрвээ та нарын ихэнх нь энэ аяллыг төлөвлөсөн бол хайртай хүнтэйгээ сайхан хоол идэж, дэлгүүр хэсч, төв паркаар хамт яваарай.

 

Загасны орд (2/19-3/20) Сэтгэл сэргээсэн өдөр. Гэр бүлтэйгээ замд гарахад хөгжилтэй өдөр байна. Адал явдалтай учрах хүсэл тэмүүлэл маш их байна. Очихоор шийдсэн хол газар чинь магадгүй төсөөлж байсан шиг чинь биш байна. Хэрвээ та нарын ихэнх нь энэ аяллыг төлөвлөсөн бол хайртай хүнтэйгээ сайхан хоол идэж, дэлгүүр хэсч, төв паркаар хамт яваарай.

 


Өнөөдрийн зурхай /2014.02.08/  
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй