
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 02-р сарын 07. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 8. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Завгүй өдөр. Боломж хязгаарлагдмал байна. Та зөвхөн итгэх л хэрэгтэй. Бүтээлч асуудлын талaapx хүчний тэмцэл өрнөх бололтой. Өөрийгөө тууштай илэрхийл гэхдээ зөөлнөөр. Үнэнч хүн гэдгээ батал.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван байх өдөр. Эдгээр санаануудаа дотны харилцаандаа ашигла. Хайртай хүмүүстэйгээ хамт байж сүүлийн үед орхигдсон зүйлсүүдээ дахин хийж эхэл. Гэртээ засвар хийж гэрээ тохижуулахад тохиромжтой мөч байна. Шийдвэр гаргахдаа хариуцлагаа тооцоорой. Эвгүй байдалд орж байснаас хийх гэж буй зүйлээ түр хойшлуулах нь зүйтэй болов уу.
Ихрийн орд (5/21-6/21): Бадрангуй өдөр. Өнөөдөр бүтээлч байдал чөлөөтэй байх бөгөөд ажлаас чинь даалгасан ажил тань нэг их тааламжтай байхгүй л болов уу. Хуулийн төлөөлөгч тань баримтын эх хувьтай танилцаагүйгээс чухал бичиг баримтан дээр гарын үсэг зурах ажил тань хэдэн долоо хоногоор хойшилж магадгүй. Хуурмаг зүйлүүдээр дүүрэн байх тул сонор сэрэмжтэй байгаарай.
Мэлхийн орд (6/22-7/22): Азтай өдөр. Таны төрөлхийн манлайлагч зан чанар тань байгууллагадаа том үүрэг албанд томилогдоход тань туслах болно. Өндөр албан тушаал их мөнгө, орлого дагуулах хэдий ч үүнтэй хамт бас маш их үүрэг хариуцлага ирдэг учраас энэ ажлаа хүлээн авахаар шийдэхээсээ өмнө шинэ үүргээ биелүүлж чадах эсэхээ сайтар бодоорой. Од гарагсийн байрлал таныг хувиа бодсон зангаа орхихыг зөвлөж байна.
Арслангийн орд (7/23-8/22): Болгоомжлох өдөр. Та хайр сэтгэлдээ яарах, бодлогогүй зүйл хийх хэрэггүй. Зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч танд хүнд үед найдаж болно. Биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр.
Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Энэ сар ихэнх хүмүүсийн хувьд романтик байна. Шинэ танил адал явдалтай учирна. Үл хөдлөх хөрөнгөтэй ажилласнаар муугүй орлого олох боломжтой байна. Гэртээ хүйтэн хөндий хандана. Эцэг эх хүүхдээ ойлгож тэдэнд туслах ёстой.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Таатай өдөр. Хүсээгүй зүйлээ хийхээс зайлсхий. Мөн урам хугарсан үр дагавар гарна. Урт наслахад туслах өөдрөг үзэл, эерэг бодлоо батлах зүйлсийг судал. Өөрийн сэтгэл зүрхээ шаналгасан зүйлээ үл тоомсорлон, инээж стрессээ багасгах ямар нэгэн зүйл хий. Энэ өдөр сайн үр дүн авчрах чухал бизнесийн асуудлаа та удирдаж чадна. Дуртай зүйлээ хичээнгүйлэн хийвэл ямар ч асуудал гарахгүй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Туршилтын өдөр. Амжилт олох барьцгүй зүтгэл тань боломжийн үр дүнг харуулна. Эргэн тойрныхонтойгоо болгоомжтой харьц. Хэн дайсан хэн нөхөр болохыг эрүүл ухаан тань хэлж өгнө. Удирдлага болон хамт олноо хайхрахгүй бололтой. Аятай байдал, чухал байдал хоёрын нэгийг сонго. Хайр энэрлээ бусдад өгснөөр та шагнагдана.
Нумын орд (11/22-12/21): Баяртай өдөр. Өнөөдөр та найз нөхөдтэйгөө аз жаргалтай байна. Таны найзууд таныг үнэлэх болно. Та авъяастай, тодорхой зорилготой. Байгалиас заяасан энэ чанараа ашиглах хэрэгтэй. Амжилт ойрхон байна. Хамг олондоо туслах ажилд хамаг цагаа зориулна. Ажил тань маш үр дүнтэй байна.
Матрын орд (12/22-1/19): Гялалзсан өдөр. Өнөөдөр ихэнх нь зугаа цэнгэл, амьдралын баяр баяслыг мэдрэх бөгөөд илүү хөгжилтэй зүйлсийг хийж өнгөрөөх болно. Өөрийгөө өөгшүүлэх байдал тань ихэснэ. Хэрвээ та төсөв барьж байгаа бол сэрэмжтэй байгаарай. Мөнгө үрэх, гадагш гарч хоол идэх болон хэн нэгэнтэй сээтэгнэх нь танд халгайтай байх болно.
Хумхын орд (1/20-2/18): Таатай өдөр. Та нарын зарим нь амар тайван байдлыг бий болгохын тулд байнга бусдад бууж өгдөг. Өөрийн сайн сайхан байдалд маш идэвхигүй ханддаг. Энэ нь зөрчилдөөнийг багасгаж болох боловч өөрт тань муу. Сэтгүүл уншиж, өөрийн бодол болон өдөр тутмын мэдрэмжээ бич.
Загасны орд (2/19-3/20) Тэвчээр шаардсан өдөр. Ямар ч саад бэрхшээлийг даван туулж өөрийн амжилтанд бахархана. Мэргэжлээрээ дамжаанд сурах, албан томилолтоор явах зэрэг сонирхолтой санал хүлээн авна. Энэ нь ирээдүйд зайлшгүй үр дүнгээ өгөх болно. Зоригтой бай. Амжилт гаргахгүй байсан ч бууж өгч болохгүй.
Өнөөдрийн зурхай /2014 оны 02-р сарын 07/ | ||
Үзсэн: 2882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.