
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 06-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “оны тэргүүн алдартан”-аар хоёр дахиа тодорлоо, “МУИС олон улсын хэмжээнд 2264 байрт эрэмбэлэгджээ”, “УИХ-ын дарга элчин сайд нарыг хүлээн авч уулзав”, “Т.Баатар: Өөр аймагт шүлхий гарвал вакцин хүрэлцэхгүй”зэрэг мэдээнүүдийг онцолж байна.
“Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт “Шинийн 15-нд багтаж засал хийлгэж, ном уншуулах ёсгүй гэнэ”, “Б.Самъяа:Бид тэнэмэл хүүхдийг тэжээж, гэр оронтой болгож, буян болж байна гэж бодож явсан”, “Г.Ганболд: Улсынхаа эдийн засгийн голомт нь байх болно”, “Я.Санжмятав: Гадаадад олон жил ажилласан хүмүүс эх орондоо ирэх нь үнэт баялаг болно”, “С.Даваахүү: Миний шавь нараас зургаан гавьяат, нэг төрийн шагналт төрсөн”зэрэг мэдээ, ярилцлага нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Б.Жаргалсайхан: Сүхбаатараас Замын-Үүд явахыг хориглосон”, “Л.Цог: Бид улс төрийн ой санамжгүй байж болохгүй”, “Б.Зул: Оношлогооны төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна”, “Буудай гуйхад хүргэсэн рапс”, “Банкнуудын актив хөрөнгө нэмэгджээ” зэрэг ярилцлага, мэдээллийг уншиж болно.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Амгалан төрийн арван зовлонт идээ”, “М.Баярбаатар: Шаамарын ус хордоогүй, муудсан төмснөөс болж үхэр үхсэн”, “Н.Алтанхуяг: Та нар битгий буруу яриад бай”, “Үндсэн хуулиа ашиг сонирхлоороо ойлгож зөрчсөөр байх уу”, “Б.Мөнхтүвшин 2013 оны шилдэг морин хуурч боллоо зэрэг мэдээ, нийтлэлүүдийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Х.Зандраабайдий: Миний хэдэн кино “Алтан үе”-ийнхний буянаар одоо ч амьдарч явна”, “Д.Оюунжаргал: Журам гарсны дараа Буянт ухаа хороолол захиалгаа авч эхэллээ”, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 2014 оны нэгдүгээр сарын хөдөлгөөний мэдээ” зэрэг сурвалжлага, нийтлэлийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Эрх баригчид Энхбаяртнуудад халгаатай болжээ”, “Харийнхны хөлд томдсон гутал шиг холхинох тогтвортой байдлын гэрээ”, “Т.Хасбаатар: АН-ын дүрмийг өөрчлөх асуудал гацаанд орсон”, “Аймаг бүрт загвар сумын төв болгоно” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Өглөөний сонин”-оос Д.Бат-Эрдэнэ: Захирлууд сургалтад бус аж ахуйн ажилд ач холбогдол өгөөд байна”, “Т.Билэгтийн хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа”, “Австрийн тамирчдад заналхийлсэн захидал илгээжээ”, “Н.Зоригтбаатар: Г.Түмэндэмбэрэл гуайн авьас 17 насандаа танигдсан юм шүү дээ” зэрэг ярилцлага, мэдээллийг онцолж байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 984 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.