Өмнөд Солонгост агаарын тоосжилт дээд цэгтээ хүрч, 12 бүс нутагт онц байдал зарлаад байна. Сүүлийн өдрүүдэд Сөүлд цаг агаар дулаарч үүнийг дагаад агаарын тоосжилт ихсэх болсон бөгөөд өнөөдөр Сөүлээс гадна бусад бүс нутгуудад ч агаарын бохирдол ихсэнэ хэмээн тус улсын Агаарын чанарын байгууллагаас мэдээллэжээ.
Тодруулбал БНСУ-ын ихэнх газарт агаарын тоосжилт 175㎍/㎥ хүрээд байгаа юм. Одоогийн байдлаар 2,5 тонноос дээш 5-р зэрэглэлтэй ачааны машин Сөүлд хөдөлгөөнд оролцох боломжтой бөгөөд хэрвээ хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 100.000 воны торгууль ноогдуулж байна.
Мөн улсын машинууд тэгш сондгой тоогоор хөдөлгөөнд оролцож байгаа юм. Зам цэвэрлэгч, ус шүршдэг машинууд өглөө өдрийн цагаар тогтмол гарч байгаа бөгөөд тоосжилтын багасхын эсрэг бүхий л арга хэмжээг аван ажиллаж байгаа хэмээж байна.
| Өмнөд Солонгосын 12 бүс нутагт онц байдал зарлалаа | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.