
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 02-р сарын 05. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 6. Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр ялимгүй түгшүүр ирнэ. Гэвч та уруу дорой царайлж болохгүй. Ажлаа орхин, гэрийнхэнтэйгээ амар. Цахилгаан гэрлээ унтрааж, лааны гэрэлд оройн хоолоо идэх бас л тухтай сайхан сэтгэгдлийг төрүүлдэг. Архинаас татгалзахгүй бол толгой өвдөж, бие эвгүйрхэнэ шүү. Өөрийгөө өөрчлөгдөж буйг харуулан шинэ хувцас өмс.
Үхрийн орд (4/20-5/20): Эелдэгээр ярилц. Хэрэв та хайрын харилцаанд хутгалдсан бол харилцан буулт хийх нь асуудлыг ямар амархан шийддэгийг гайхах болно. Хувцасны шүүгээгээ шинэ хүвцсаар дүүргэ. Загварын мэдлэг танай ордныхонд дутмаг байна. Хэрэв танд зөвлөгөө дэмжлэг хэрэгтэй бол өөрийн итгэдэг загварын мэдрэмжтэй найзаасаа тусламж ав. Өөрийгөө үнэлж хайрла.
Ихрийн орд (5/21-6/21): Ашигтай өдөр. Шинэхэн танилууд сайн найз болох тохиолдол байдаг. Ирсэн зочидоо хэрхэн ая тухтай байлгах талаар анхаарал тавь. Нийгмийн сүлжээгээ өргөтгөх нь танд мэргэжпийн талаасаа ашигтай. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэнтэй хамт байх нь илүү ашигтай.
Мэлхийн орд (6/22-7/22): Зөн билигтэй өдөр. Та өөрийнхөө зөн билигт итгэ мөн хуучинсаг зан байдалтай байх болно. Таны харилцаа тань нэг их удахгүй бөгөөд та үүнээс болж шаналж магадгүй. Та энэ тухайгаа хамтрагчтайгаа ярилц мөн хэрэгтэй бол зөвлөгөө ав, хайр болон ойлголцлын үр дүнд та илүү шударга туршлагатай харилцааг бий болгох болно.
Арслангийн орд (7/23-8/22): Хянуур байх өдөр. Таны сэтгэл эмзэг байна. Юм бодолгүй хэлсэн жаахан үгэнд ч тэр эмзэглэнэ. Мөн ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Хоол хунснийхээ чанарт анхаар. Хугацаа нь дууссан, лаазалсан бүтээгдэхүүн бүү хэрэглэ. Жимсний шүүс сайн уу.
Охины орд (8/23-9/22): Хянуур өдөр. Уран бүтээлч болон гар урлал хийдэг хүмүүс од хиймортой байна. Хэрвээ асуудалтай орооцолдвол, тэр нь үнэхээр тэмцэхүйц үнэ цэнэтэй зүйл эсэх талаар сайтар бодоорой. Хамгийн түрүүнд харилцан буулт хийхийг хичээгээрэй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Үхрийн ордонд байрлаж байгаа сарны нөлөөгөөр гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүс, хол ойр байгаа хамаатан саднууддаа илүү их анхаарна. Энэ аргаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь таныг илүү бодитой болгох болно. Харилцаа холбоо чинь одоо илүү урт хугацаанд үргэлжилнэ. Хамтрагчтай чинь холбоотой асуудал гэрлэх товчоонд очсоноор шийдэгдэнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тогтворгүй өдөр. Сэтгэл санаа хувирч, хүн болгоныг ижил нөхцөл байдалд аваачихад төвөгтэй байх болно. Маш олон ажил дааж авах гэж оролдолгүйгээр өдрийг зугаатай өнгөрүүл. Стресс нь таныг буруу шийдвэр гаргах хуумгай болчимгүй үйлдэл хийхэд хүргэж болно. Ялангуяа өглөөгүүр осол гэмтэлд өртөх магадлалтай байна.
Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Хайр сэтгэлийн, эсвэл гэр бүлийнхээ харьцааг та өнөөдөр сайжруулж чадна. Ингэхдээ та шийдвэрээ хүлээж байсан орон сууцны асуудлаа нэг тийш нь болгож, өв залгамжлалтай холбоотой санал зөрөлдөөнийг зохицуулж чадна.
Матрын орд (12/22-1/19): Наргиантай өдөр. Зугаацал болон хайр дурлалын явдал өнөөдрийн эн тэргүүний зорилт юм. Энэ ордныхон шинэ үйлчлүүлэгч олж авах нь ажилд нь гайхалтай сайн байх ба бизнесийн бүлэгт сайшаалтай юм. Өөрийн төлөвлөгөөнүүдийг бүгдийг нь бүү дэлгэ. Эцэст нь өрсөлдөгчдөө өгөөш тавьж өгч байна гэсэн үг юм. Мөн дотоод сэтгэлийн мэдрэмжиндээ хүрэх нь зохистой цаг юм.
Хумхын орд (1/20-2/18): Мөнгө орж ирэхийг хүлээ. Энэ нь сүүлийн үед бий болсон хүндрэлийг арилгахад тус болно. Юуны өмнө хувийн амьдралд чинь өөрчлөлт гарах бололтой. Санаандгүй байтал сайхан мэдээ дуулах нь байна. Хүүхдүүдээ хамрын шуухитнаа болон амьсгалын замын өвчинөөс урьдчилан сэргийл.
Загасны орд (2/19-3/20) Эерэг өдөр. Найзууд чинь таныг гэр бүлийн асуудлаас гарахад тусална. Таныг санхүүгийн аз ивээх болно. Өнөөдөр аж ахуйн ажлаа хурдан зохицуулах хэрэгтэй. Ирээдүйн программист, цахилгаанчин нийгэм судлаач, загвар зохион бүтээгч, телевизийн ажилтнуудад амжилт авч ирнэ.
Өнөөдрийн зурхай /2014 оны 02-р сарын 05/ | ||
Үзсэн: 2529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.