Тэмцээний нэгхэн өдрийн дотор олон орны хүмүүсийн дунд Монгол төрх, хүч чадал, бие бялдар бас чонын арьсан сүрлэг малгай тэргүүтнээрээ "Чингисийн ач хүү" хэмээн хүндлэгдээд авсан Ш.Даваадорж “Sweden Winter swimming World Cup" дэлхийн цомын тэмцээнээс хоёр алт, гурван мөнгөн медаль хүртэж Скандинавын хойгийн 140 жилийн түүхтэй усан спортын шилдгүүдийг "цочоосон” үйл явдал тохиолоо.

Нийт 18 орны 400 орчим тамирчнаас бахархам амжилт үзүүлсэн Ш.Даваадоржийг Стокхольмийн хэвлэлийнхэн онцолжээ. ""Чингис хааны ач хүү" анх удаа Скандинавт ирж шилдгийн шилдгээ харууллаа..." хэмээн шуугиж байна.

Тэрбээр Монгол Улсын Онцгой байдлын газрын аврагч тамирчин, Дэлхийн аварга юм. Ш.Даваадорж нь өнгөрөгч оны 12 дугаар сард БНХАУ-д болсон өвлийн сэлэлтийн наадмаас гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль, мөн 2019 оны нэгдүгээр сард ОХУ-ын Тюмень хотод болсон дэлхийн цомоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн билээ.

2018 онд дэлхийн чансаад долоодугаарт эрэмблэгдээд байгаа тэрбээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өвлийн усан сэлэлтийн төрлөөр нийт 68 медалийн эзэн болоод байгаа юм.
Стокхольм хот. Р.Слава



| "Чингис хааны ач хүү" Скандинавын хойгт шилдгийн шилдгээ баталлаа | ||
| Үзсэн: 3694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.