
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 02-р сарын 02. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 3. Шувуун хушуут одтой, Гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр . Адъяа гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Наран 08.10-д мандаж, 17.40-д жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Дэмий санагдсан ч бусадтай хийх гэрээ хэлэлцээрийг эхлүүлэхдээ бүү ай. Хамтран ажиллагсдын дунд хайр дурлалын холбоо үүсэх бөгөөд энэ нь түүнийг болзоонд урихад хүргэнэ. Албан тушаал дэвших боломжийн талаар өөрийн ажил олгогчтойгоо ярилц. Энэ хүсэлтийн хариуд өөрийн зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай чиглэлийг өгөх хариулт ирж болох юм.
Үхрийн орд (4/20-5/20): Хайрын өдөр. Өнөөдөр амлалтууд тань өчигдрийнхөөс илүү байх болно. Аль хэдийн хамаагүй болсон асуудлууд тань даван туулахад хэцүү мэт санагдана. Өөрийнхөө нөөц бололцоог ашиглан үнэ цэнэтэй хүмүүсийнхээ туслалцааг ав. Cap таныг сайн удирдлагуудаар хангана. Өөрт байгаа нөөц бололцоогоо хир сайн ашиглана төдий чинээ удаан үргэлжилнэ.
Ихрийн орд (5/21-6/21): Тайван бус өдөр. Таны бодсоноо шууд хэлдэг зан чинь дотно хүнтэйгээ муудалцах шалтгаан болно. Сэтгэл хөдлөл, бухимдлаа илэрхийлэн ууртай, ая дангүй байх нь ажлын амжилтанд саад болно. Бие лагшин тавгүйтэж, эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарч магад. Үйл явцыг хурдасгах хэрэггүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Ширүүн өдөр. Тодорхой хэмжээний урам хугарах зүйл өнөөдөр илэрхий болно. Харилцаа холбоон дээр гарах аялга ярьж байгаа үгэндээ анхаарал тавь. Хэрвээ чи эрх мэдэлтэй бол ердийн үүрэг хариуцлагаа тунгааж бодвол алсаас удирдаж хянаж чадна. Ажлын газар сэтгэл зовоосон зөрчил гарах болно. Мөн ямар нэг мэргэжил нэгт хүний хооронд эмзэг хэлэлцээ хийхэд хүргэнэ.
Арслангийн орд (7/23-8/22): Тайван өдөр. Таны гэр орон хайр дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Хэдий тийм ч өөрчлөлт хийх хэрэгтэй. Санаачлагч нь та байх ба ханьтайгаа хүйтэн боловч тэдний уян зөөлөн зүрхэнд өрөвч чанар хайр энхрийлэл оршино.
Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Дотны хүмүүстэйгээ харьцаа таарамжгүй байна. Олонхид нь одоогийн нөхцөл байдлаа харилцан ойлголцож,дэмжлэг авах чадвар дутагдана. Гэр бүлийн асуудлуудаа бүгд хамтран шийдэж үр дүнг нь хэлэлц. Өнөөдөр таныг зовоох асуулт бол өөрийн байрандаа байгаа эсэх тухай эргэлзээ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Мэдрэмтгий өдөр. Хэтэрхий өгөөмөр чиг хандлага чинь байгаагаас илүү ихийг үрэх хандлагыг бий болгоно. Баяр ёслолд бэлэг авахдаа мөн үдэшлэг баярт зориулж хэтэрхий ихийг үрсэнийхээ дараа үр дагаврыг нь сайтар тунгаа. Дараагийн цөөн хэдэн хоногуудад маш хүчтэй хүүхэд насны дурсамж сэдрэх ба бусдын байр сууринд нилээд суурилж бодогдоно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хянуур өдөр. Ажлын байраа юм уу мэргэжлээ сольж болно. Таны туршлага, зөн билэг чинь амжилтын баталгаа болно. Энэ үе бол ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэн амьдралд хэрэгжүүлж эхлэх үе юм. Мөнгөө хуримтлуул.
Нумын орд (11/22-12/21): дэж салж сарнихад хүрнэ. Дотны хүнийхээ төлөө хамгийн хүнд даалгаврыг ч биелүүл. Хариуд нь таны хань ер бусын өгөөмөр байж таны хүссэн бүхнийг биелүүлэх болно.
Матрын орд (12/22-1/19): Дундаж өдөр. Эдгээр чөлөөтэй өдрүүдэд ихэнх хүмүүс хийж байгаа бүх л зүйлээ тааруулж зөвлөгөөг ашиглах хэрэгтэй. Хэрвээ чи хорхой хүргэсэн зүйлд автах мөн ямар нэг цэгээс хэтэрвэл гэм буруутай үйлд өртөх болно. Ашигтай цагуудад том мөрөөдлийг мөрөөдөх нь гайхамшигтай ирээдүйтэй болгож чадна. Гэвч яг одоо чи практиктай байх болон эдгээр агуу төлөвлөгөөгөө бага зэргийн бодит байдалд тулгуурлах хэрэгтэй.
Хумхын орд (1/20-2/18): Эргэлзээтэй өдөр. Энэ өдөр үнэнийг хэлэх эсвэл юу ч битгий хэл. Тоглоомыг хүлээх нь хайр дурлалын явдлыг авч ирнэ. Өнгөрсөн хэд хоногуудад хариулагдаагүй хайр сэтгэлтэй холбоотой хэрэг явдлын асуудлууд гарч ирнэ.Та ойр дотны хэн нэгнийхээ хуримын ёслолд оролцож магадгүй. Зарим цагийг үрэх нь дараагийн амралтын чинь зүг чиг болно.
Загасны орд (2/19-3/20) Хүнд өдөр. Ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Одууд таныг ажлын ачаалал зохицуулж сайн амарч хооллож байх нь чухал гэдгийг сануулж байна. Таныг чин сэтгэлийн нухацтай харьцаа бус хөнгөмсөг явдал илүү татах бололтой. Олон асуудал дээр хүчтэй сөргөлдөөн үл ойлголцох байдалтай тулгарах болно.
Өнөөдрийн зурхай /2014 оны 02-р сарын 02/ | ||
Үзсэн: 1480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.