
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 1. Тооно одтой, таван шар мэнгэтэй хар бар өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 08.12-д мандаж, 17.37-д жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Аюултай хүнд өдөр. Ажлын ачаалал хэвээрээ байна. Та удирдлага болон хамт ажиллагсдын энэрэнгүй бус байдалд орно. Ачлал, чухал асуудал хоёрын нэгийг сонгох хэрэг гарна. Замдаа байгаа саад тотгорыг харахгүй байхыг одод зөвлөж байна. Олон хүнтэй газар, харанхуйгаас зайлсхий.
Үхрийн орд (4/20-5/20): Хүнд өдөр. Өнөөдөр хувийн асуудал хойш тавигдах болно. Мэргэжлийн асуудлууд таныг ажилд уусгана. Өөрийнхөө буруугаас болж удирдлага, хамт ажиллагсадтайгаа муудалцана. Та буулт хийвэл зүгээр. Биеийн байдал таагүй байна. Халдварт өвчнөөс сэргийл.
Ихрийн орд (5/21-6/21): Хэрвээ чиний төслийн хил хязгаар тогтохгүй байгаа бол өөрийн төрөлхийн бүтээлч чадвараа ашиглан баяр ёслолын бараануудыг аваарай. Хувийн туршлага нь чиний арга ухаантайгаар өөрийгөө шалгах эерэг шинж болно. Яаралтай шийдвэрээс зайлсхий. Биеэ барих, хянамгай байх нь бодит мөнгө болж чадна.
Мэлхийн орд (6/22-7/22): Завгүй өдөр. Хайртай нэгнээ халамжлах, урлагийн бүтээл, гар урлал хийх болон хэн нэгэнд туслах зэрэг сайн дурын үйлсэд оролцох зэрэгт цагаа зарцуулахад тохиромжтой. Та бусдын эрэлт хэрэгцээг чухалчилж, анхаарлаа хандуулвал, энэ бол таны гавъяа байх болно.
Арслангийн орд (7/23-8/22): Сонирхолтой өдөр. Өнөөдөр хэдийгээр нэлээд нам гүм өдөр болох хэдий ч аз таныг ивээх болно. Хэрвээ та ажилдаа хэт цаг зарцуулж байгаа бол бага зэрэг амрахыг сануулж байна. Та олон нийтийн арга хэмжээнд сайн дурын ажил хийдэг бол түр чөлөө авч, сайтар амарч, эрч хүчээ нөхөж авахыг хичээ. Ядардаггүй, юунд ч дийлддэггүй хүн гэж нэг ч байхгүй тиймээс боломж л байвал чадах чинээгээрээ амар.
Охины орд (8/23-9/22): Дарамттай өдөр. Өнөөдөр маш их болгоомжтой ярьж, хянуур ажилла. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Өөрийн санхүүгийн гол асуудалд анхаарлаа хандуул. Бүтээгдэхүүн ямар ч гоё харагдсан гэсэн өөрийн өрийг нэмэгдүүлэлгүй, мөнгөө цааш нь ямар нэг зүйлд зориулж хадгал.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Дарамттай өдөр. Өнөөдөр маш их болгоомжтой ярьж, хянуур ажилла. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Өөрийн санхүүгийн гол асуудалд анхаарлаа хандуул. Бүтээгдэхүүн ямар ч гоё харагдсан гэсэн өөрийн өрийг нэмэгдүүлэлгүй, мөнгөө цааш нь ямар нэг зүйлд зориулж хадгал.
Хилэнцийн орд (10/23-11/21): Таатай өдөр. Од эрхэсийн зүгээс танд урам зориг өгч мөн олон нийттэй харилцах сонирхлыг тань нэмэгдүүлэх болно. Танд хэчнээн их уйтгартай байсан ч хамаагүй та ажлаа гадуур гарч зугаалан цэнгэхээс болж бүү орхигдуулаарай. Та дараа нь цалингаа авахдаа баярлах болно. Та ажлаа хийж дууссан өдрөө хөгжил баясалаар дүүрэн оройг өнгөрөөх болно.
Нумын орд (11/22-12/21): Тааламжтай өдөр. Өнөөдөр та амармаар санагдана. Байдлыг намжмал болгох гэсэн эрмэлзэл тань гэр бүлийн уур амьсгалд таатай нөлөөлнө. Өдрийг хүүхдүүддээ зориул. Тэдэнтэй байснаар таны өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж үнэхээр сэтгэл хангалуун үлдэх болно.
Матрын орд (12/22-1/19): Шүүмжлэлтэй өдөр. Хувь хүмүүсийн хоорондын харьцаанд зохицуулалт, өөрчлөлт хийх гэж бүү яар. Таны үйл ажиллагаа бодит үнэн дээр суурилсан бол танд амжилт ирэх магадлалтай. Шинэ ажил төрөлд амжилт гаргана гэж бодох хэрэггүй ба мөрийтэй тоглоомонд хожих магадлал эргэлзээтэй байна.
Хумхын орд (1/20-2/18): Нөхцөл байдалд хандах хандлага өөрийн чинь эзлэх байр суурь зэргээ дүгнэх нь энэ өдрийн зөрчилдөөнт хандлагыг өөрчилнө. Энэ өдөр буян үйлдэх, хүүхэд багачууд өндөр настангуудад өргөл өгөх энэрэл нигүүлсэнгүй байх өдөр. Та шинэ ажил эхлэх болон өөрийн санаачилсан төсөлд санаа нэгтнүүдийг татан оролцуулахад тохиромжтой.
Загасны орд (2/19-3/20) Худалдан авалт хийх, шинэ зүйлтэй болоход сайн өдөр. Тааламжгүй явдлаа март. Өнөөдөр танд нандин хүслээ биелүүлэх боломж нээгдэж байна. Бүх зүйл өмнөх сарын сэтгэлийн болон материаллаг хуримтлалаас шалтгаална. Эрх чөлөөтэй байсан нь амар. Ганц бие хүмүүсийн амьдралд нандин, ариун хайр дурлал ирж магад.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 31/ | ||
Үзсэн: 2148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.