Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нэгдүгээр сарын 18-31-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин, Бүгд Найрамдах Польш Улсын Быдгощ хотуудад зохион байгуулагдах Олон улсын хүүхэд, өсвөр үеийн “Белгер цом” хөл бөмбөгийн 14 дэх удаагийн тэмцээнд оролцох Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Элчин сайд Б.Дэлгэрмаа өсвөрийн тамирчдыг үдэн гаргах үеэр хэлэхдээ та бүхний зүгээс тэмцээнд зөвхөн оролцох бус, өндөр амжилт үзүүлж “Алтан медаль” авахыг хүсье гэж ерөөж, нийт тамирчдад амжилт хүслээ.
Өсвөрийн тамирчдад Монгол Улсын Элчин сайдын яамыг танилцуулж, дамжин өнгөрч байгаа богинохон хугацаанд баг тамирчдад унаа гарган үйлчилж, Москва хотын дурсгалт газруудтай танилцуулж, Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө, Улаан талбай дээр дурсгалын зураг авахуулах боломжийг олгосонд Элчин сайд болон тус яамны нийт хамт олонд хүүхдүүд талархал илэрхийлж Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүдийн урласан бүтээлээс ЭСЯ-ны ажилтнуудад дурсгав.

Тамирчин хүүхдүүдийг Москва хотод байх хугацаанд Элчин сайд Б.Дэлгэрмаагийн тэргүүлдэг “Норовбанзад сан” ивээн тэтгэж хүүхдүүдийн хүсэлтээр “MacDonalds”-ийн үдийн зоогоор дайлсан юм.

| Элчин сайд Б.Дэлгэрмаа өсвөрийн тамирчидтай уулзлаа | ||
| Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.