Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч, хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 17 багийн 100 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.
Тэмцээний гутгаар байрт Үндэсний аврах брагидын баг тамирчид, дэд байрт НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, тэргүүн байрт ОБЕГ-ын “Ахмадын хороо”-ны баг тамирчид тус тус шалгарлаа.

Харин “Шилдэг эрэгтэй” тоглогчоор НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гад түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Б.Эрдэнэбаяр,
“Шилдэг эмэгтэй” тоглогчоор Үндэсний аврах бригадын мэргэжилтэн Г.Сувд нар шалгарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


| ”Ахмадын хороо”-ны баг тамирчид тэргүүлжээ | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.