Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 26/

2014-01-26 10:09:13

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 26. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 25. Онгоц одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Түлэх Шүтэн барилдлага Нэр өнгө.  Наран 08.19-д мандаж, 17.31-д жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):  Амьдралынхаа ямар нэг зүйлийг өөрчлөх хүсэл төрнө. Гэвч бүү яар. Ямар ч тохиолдолд юу ч өөрчлөгдөж болзошгүй. Гүн гүнзгий мэдрэхүй тань өөрийгөө болон ойр дотнынхоо хүмүүсийг зөв дүгнэхэд хүргэнэ. Эртний зүрх сэтгэл эзэмдэж байсан хайр тань сэргэж болзошгүй.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Уран бүтээлд таатай өдөр. Урьд өдрийн сайхан сэтгэгдэл өнөөдөр ч хэвээр байна. Энэ өдрийг гэр бүл, ойр дотны хүндээ зориул. Тэдэндээ нэг сайхан бэлэг бэлтгэ. Юуг ч битгий харамла. Хэлэх үг, хийх үйлдлээ тунгаан бодоорой. Сэтгэл татсан хүмүүстэй танилцаж магадгүй ч бүх зүйл санаснаас чинь огт өөр байж болохыг анхаар.

 

 Ихрийн орд (5/21-6/21): Нозоорсон өдөр.Нэг аяга кофе нь энэ өглөө ихрийн ордныхныг сэргээнэ. Хууль дүрэм.болон бусдын тоглоом тохуу болно. Ялангуяа санхүүгийн харилцаа холбоондоо хяналт тавь. мөнгө үрэх хүсэл тэмүүлэл илүү өндөр байна. Хамтрагчдаа итгэж мөнгө санхүүгийн байдлаа хамаагүй тоочоод хэрэггүй.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Стресстэй өдөр. Таны зүгээс хүнд нөхцөлд зохицож, учраа олох чадвар шаардагдана. Амьдралд чинь чухал өөрчлөлт орох бололтой. Энэ үйл явдал танд эмзэг байх тул сэтгэлээ барьж, үйл явдалд яаран оролцохгүйг хичээ. Шинэ ажил бэрхшээл саад ихтэй.

 

 Арслангийн орд (7/23-8/22): Ач холбогдолтой өдөр. Cap охины орд руу шилжсэнээр танд тун таатай нөлөө үзүүлнэ. Сарны нөлөөгөөр таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэх бөгөөд энэ үеийг ашиглан бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Хувирамтгай тэнгэрийн ван гариг хүчирхэг дэлхий ван гаригтай нэгдсэнээр танд өнөөдөр өөрийгөө илэрхийлэх боломж гарах бөгөөд энэ нь цаашлаад гэр бүл болоод ажил төрлийн харилцаанд нөлөө үзүүлэх болно.

Охины орд (8/23-9/22): Эрч хүчээр дүүрэн өдөр. Та өөрийнхөө хүч чадлыг урьд урьдынхаасаа илүү байгааг харуулахын тулд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан хэрэгжүүлэх нь чухал. Хэтэрхий их ажилтай байгаа үедээ эрүүл мэндээ бодон хоолны зөв дэглэм барих нь эрч хүчийг танд өгөх болно.

 

 Жинлүүрийн орд (9/23-10/22): Хувирамтгай өдөр. Хөндлөнгөөс харж сэтгэ ингэснээр та логик дарааллыг олох гэж зовохгүй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт оролцох олон нийтийн үйл ажиллагаа хамгийн чухал арга хэмжээ болон хувирах болно. Танд чинээлэг хүн сэтгэл хөдөлгөм санал тавих бөгөөд улмаар та энэ хүнтэй хамтарч өөрийнхөө хэн гэдгийг мэдэх болно. Дэлгүүр хэсэх гэж байгаа бол авах ёстой зүйлдээ тааруулан мөнгө авч гар. Эс тэгвээс маш их мөнгө үрж мэднэ.

 Хилэнцийн орд (10/23-11/21): Хоёрдмол өдөр. Орчин тойрныхонтойгоо санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас та олон харилцаа холбооноос татгалзах болно. Тайван бус байдал улам нэмэгдэнэ. Энэ байдлаа ойр дотны хүндээ илэрхийл. Дотроо хадгалж,дуугүй суух хэрэггүй. Архаг өвчин хүндрэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар.

 

Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Өнөөдөр эрч хүчээ ашиглахыг хичээ, жижиг зүйлст хүчээ үрж болохгүй.Хувийн харилцаа чинь уйтгартай нөхцөл байдлыг бий болгоно. Өнөөдрийн амралтын өдөр тийм ч сонирхолтой байхгүй бөгөөд сэтгэл хөдөлгөсөн зүйл үзэх эсвэл сонирхолтой уран зохиолын ном унших нь илүү сэтгэл хангалуун байлгах болно.

 

Матрын орд (12/22-1/19): Шүүмжлэлтэй өдөр. Гадны нөлөөнд автах, танихгүй хүнтэй муудалцах, хамтрагчдаа хуурагдахаас болгоомжлохгүй бол таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Санхүүгийн тусламж шаардлагатай бол санаа зоволгүйгээр танил нөхөд, хамаатан садангуудаасаа гуй. Биеэ барьж зоригтой байхыг од эрхэс сануулж байна.

 

Хумхын орд (1/20-2/18): Хайр дурлал, энх тунх байдал, харьцаанд таатай өдөр. Янаг амрагийн сэтгэгдэл, өөрчлөлт нь ажил хэргийн түншүүдтэй чухал асуудал шийдэхэд тусална. Урьдах өдрүүдийн таагүй байдлуудыг тооцохгүй бол та сайхан байх болно. Архи дарс хэрэглэж болохгүй.

 

Загасны орд (2/19-3/20) Ажил хэрэгт таатай өдөр. Та бүх ажлаа амжилттай дуусгана. Гариг эрхсийн байрлал үүнд тусална. Та ер бусын найдвартай байдал, тав тухыг мэдэрч өөрийн хүчиндээ итгэнэ. Хүүхдүүдтэйгээ байхад хүүхэд насны чинь дурдатгал тодроно.


Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 26/  
Үзсэн: 2220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй