
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 24. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран 08.21-д мандаж, 17.29-д жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Аялал, амралтад таатай өдөр. Та энэ өдөр аз жаргалтай байх болно. Хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөсөн мөч бүхэн танд хүүхэд ахуй цагийг тань санагдуулна. Энэ өдөр туссан өвчнийг анхааралгүй орхиж болохгүй.
Үхрийн орд (4/20-5/20): Сөрөг үр дагавартай өдөр. Хууч өвчин сэдэрч ядарснаас болж хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийнэ. Гэвч үдээс хойш сэтгэл санаа тайвширч бие илааршина. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй байсан байдал үгүй болж, бие биеэ ойлгоно. Гэхдээ өөрийгөө хууралгүйгээр, байдлыг үнэн бодитоор үнэлэх хэрэгтэй.
Ихрийн орд (5/21-6/21): Тайван өдөр. Хамтдаа өнгөрүүлсэн үйл явдлуудаа эргэн нэг дурсаж цагийг өнгөрүүл. Та хоёр хоёулаа хаана байсан, хэр их зүйлийг хийж бүтээсэн, дараа жилийн энэ үед хувь хувьдаа хаана байхыг хүсч байгаа талаараа нухацтай бодохыг хүсэх болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Сэрэглэн цовоо өдөр. Өнөөдөр танд бэлэг өгөх юм уу, эсвэл та өөрөө хүнд бэлэг бэлэглэх бололтой. Үг хэлэхдээ мэдээтэй байгтун. Нөхцөл байдлыг түргэтгэх гэж яарсны хэрэггүй. Дотны хүндээ өөрөө сонгох боломж олго.
Арслангийн орд (7/23-8/22): Тодорхойгүй өдөр. Ямар нэг зүйл мартахаас сэргийл. Мөн нөхцөл байдлыг зөв үнэлэхийг хичээгээрэй. Шийдвэр гаргахаа түр хойшлуул. Хэдийгээр арслангийн ордныхон их ухаалаг хүмүүс боловч өнөөдөр мэдээллийг задалж ойлгох нэлээд хүндрэлтэй байх бололтой. Илүү ач холбогдолтой ажилд орохыг хүсч байгаа бол интернэтээр ажил хайж, танд аль нь илүү тохирохыг олж мэд.
Охины орд (8/23-9/22): Тайван өдөр. Таны хүрээлэн буй орчин тааламжтай байх тул хайрттайгаа гадуур алхаж, кино үзээрэй. Охины ордныхонд хүрээлэн буй орчинтойгоо хамааралтай гайхамшигтай шинэ зүйлсийг олж нээх боломж олдоно. Таны амьдралын хамгийн чухал хүмүүстээ тогтмол цаг гаргаж эн тэргүүнд тавьж байхыг одод зөвлөж байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Тогтвортой өдөр. Хэрэв та амьдралаа дээшлүүлэхийн тулд ямар нэг чухал ажил хийж байгаа бол энэ ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвлөж байна. Хэрвээ амьдралдаа ямар нэг өөрчлөлт хийж эхлээгүй байгаа бол тодорхой арга хэмжээ даруйхан авч эхэл. Өөрийнхөө хамгийн чухал зорилгоо тодорхойлж, түүнийгээ маш няхуур, дэс дараатай хийж эхэл.
Хилэнцийн орд (10/23-11/21): Амралт, аялалаар яв. Хаашаа явж байгаа талаараа бодохгүйгээр их зүйл хийж бүтээх гэж зүтгэх нь тийм ч зөв биш байна. Юм бодохын тулд өрөөндөө ганцаараа байж, оюун санаагаа амраах нь өөрийн дотоод оюун ухаандаа хүрэхэд тань туслах болно. Хэрэв таны хань нөхөр зан байдлыг тань ойлгохгүй дургүйцэж байвал юу хэрэгтэй байгаагаа тайлбарла. Та тэдний хандах хандлагыг сонсвол тэд ч мөн таныг сонсох болно гэдгийг мэдэх болно.
Нумын орд (11/22-12/21): Сонирхолтой өдөр. Гэр бүлийн гишүүдийн зүгээс таны хувьд боломжгүй зүйлийг шаардах болно. Хэрвээ тэдний тавьсан санал таалагдахгүй байгаа бол үгүй гэж хэлэхээс нэрэлхэх хэрэггүй. Шинэ байшинд нүүж орох нь тухгүй санагдаж мэдэх тул нүүхээсээ өмнө сайтар бодохыг зөвлөж байна.
Матрын орд (12/22-1/19): Таагүй өдөр. Үйл явдалд хутгалдахгүй байхыг одод зөвлөж байна. Ихэнх тааламжгүй байдлууд аяндаа өөрсдөө арилах болно. Асуудлууд ч яваандаа шийдэгдэж та амьдралын баяр баясгалан, тэнцвэрт байдлаа олж авах болно.
Хумхын орд (1/20-2/18): Хайр дурлал, энх тунх байдал, харьцаанд таатай өдөр. Янаг амрагийн сэтгэгдэл, өөрчлөлт нь ажил хэргийн түншүүдтэй чухал асуудал шийдэхэд тусална. Урьдах өдрүүдийн таагүй байдлуудыг тооцохгүй бол та сайхан байх болно. Архи дарс хэрэглэж болохгүй.
Загасны орд (2/19-3/20) Болгоомжлох өдөр. Урьдчилсан сэргийлсэн ажиллагаанд энэ өдрийг зориул. Ойрын үед танд хүчтэй өрсөлдөгч, муу санаатан гарч ирнэ. Анхааралтай, шийдэмгий бай. Хэрүүл маргаан, дэл сул ярианаас хол бай. Өвчин тусахаас сэрэмжил.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 25/ | ||
Үзсэн: 1585 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.