
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 23. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран 08.22-д мандаж, 17.28-д жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Бүүдгэр өдөр. Нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж мэднэ. Од гарагсийн тааламжгүй байрлал санхүүгийн алдагдалд оруулна. Эдийн засгийн тогтвортой байдалд санаа тавь. Ахимаг насны хүн болон шинэ хайртаасаа мөнгө зээлнэ.
Үхрийн орд (4/20-5/20): Азтай өдөр. Сэтгэл санаа тогтворгүйгээс болж итгэл алдрах болон санхүүгийн алдагдалд орж магадгүйг анхаар. Ганц бие хүмүүс романтик хайр дурлалтай учирч амьдралын ханиа олох магадлалтай байна. Харин хосууд харьцаагаа сэргээх асуудалд анхаарлаа хандуул.
Ихрийн орд (5/21-6/21): Маш сайн хийж чаддаг ажлаа л барьж авахыг одод зөвлөж байна. Огтлох зүсэх багаж, цахилгаан техник гэх мэт эрсдэлтэй бүхнээс зайлсхий. Шалгарсан аргаар л ажилла. Настай хүмүүс гадуур гарахгүй байх. Учир нь гэмтэж бэртэх магадлал туйлын өндөр байна.
Мэлхийн орд (6/22-7/22): Холимог өдөр. Өөрөө өөртөө анхаарал тавьж, эрүүл мэнддээ сайжруулахыг хичээ. Таны биеийн байдал ялангуяа хоол боловсруулах эрхтэн нэлээд асуудалтай байна. Архи тамхитай холбоотой эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь таны бие галбирт тустайгаас гадна урт наслахад нөлөөлнө.
Арслангийн орд (7/23-8/22): Гараг эрхсийн зүгээс нөлөө өгөх, өөрийгөө баталж чадах өдөр. Идэвх зүтгэл, тогтвортой байдал гаргаарай. Та найз нөхдийнхөө тусламжинд тулгуурлан өөртөө ашигтай хүрээг хайх хэрэгтэй. Эс тэгвээс амжилт тань тэглэх магадлал их байна. Ойрын үед болох үйл явдлууд таны хүссэнээр болохгүй.
Охины орд (8/23-9/22): Түгшүүртэй өдөр. Хэдэр зантай өсвөр насны хүүхдүүд, ууртай хуульчид, урамгүй гэр бүлийн гишүүд өнөөдрийн эрч хүчийг бууруулна. Охиныхон богино хэмжээний аялалд гарвал маш сайхан үйл явдал тохионо. Зарим зүйлд хүчтэй хандан тэр нь ерөнхийдөө анхаарал татахгүй байх нь асуудал үүсгэнэ. Хэрвээ таны итгэл өндөр байгаа бол анхааралтай байдлаа бүү алд.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Стресстэй өдөр. Дотно хүндээ гомдож гутрах, улмаар харилцаагаа таслах ч явдал гарч магад. Харин өөр хүнтэй танилцсанаар зүрхний чинь шархыг эдгээхийг үгүйсгэхгүй. Гэхдээ шинэ янаг амрагийн холбоо удаан үргэлжлэхгүй. Цаад хүний чинь зүй зохисгүй харьцаа, харилцан бие биендээ уурлаж бухимдах нь хэрүүл уруулд хүргэнэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Урам зоригтой өдөр. Өнөөдөр ямар нэгэн өөр зүйл хийхэд тохиромжтой өдөр байх болно. Та өдөр тутмын хэв маягаасаа уйдах бөгөөд өөрчлөлт хиймээр санагдана. Та мөн холбоо харилцаандаа ч гэсэн өөрчлөлтийг хайх болно. Клуб болон ямар нэгэн сонирхлын бүлэгт нэгд ингэснээр танд төдийлөн цаг гаргаж хийж чаддаггүй байсан спортын болон бусад үйл ажиллагаанд оролцох боломжийг өгнө.
Нумын орд (11/22-12/21): Түгшүүртэй өдөр. Аливаа ажилд анхаарал, болгоомжтой ханд. Удирдлагатайгаа сөргөлдөж магадгүй, төвийг сахисан байр суурийг баримтал. Хамаатан садантайгаа зөрж болзошгүй. Ажил хэрэг явуулахдаа зөн билэгтээ бүү найд. Аль болох биеэ барьж эвээр бүхнийг зохицуулахыг хичээ.
Матрын орд (12/22-1/19): Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Амьдралын эрч хүч буурсан учир эрүүл мэндийн асуудлууд үүсч магадгүй. Хэрвээ өнөөдөр ажлын шаардлагаар томилолтоор явахаар бол татгалзах хэрэгтэй. Осол эсвэл томоохон санхүүгийн алдагдалд орж болзошгүй байна. Зүүд нь олон дахин зүүдлэгдвэл биелнэ. Нохой муур зүүдэлвэл сайны шинж тэмдэг.
Хумхын орд (1/20-2/18): Ажлаасаа хөндийрч амрахыг хичээ. Ганцаараа сууж сэтгэл санаанд хуримтлагдсан зүйлсээ эргэцүүлэн бод. Ямар ч хүнтэй харьцсан сөрөг үр дагавартай байна. Бодлогогүй алхам хийж яаруу шийдвэр гаргахаас зайлсхий. Орой цэвэр агаарт гарвал тустай.
Загасны орд (2/19-3/20) Чухал өдөр. Сарны дохио танд амьдралдаа шинэ эхлэлийг бий болгох боломжийг өгч байна. Өөрийгөө илэрхийлэх нь энэ өдрийн гол онцлог байна. Эдгээр асуудлуудтай нүүр тулахад бэлэн бай. Мөн өөрийнхөө харилцаанд нээлттэй байж, өөрчлөлтийг авчир. Та хоёрын хувьд өрнөсөн харьцаа нь ямар нэгэн зүрх шархлуулсан асуудалгүйгээр өнгөрч шинэ харилцаа эхлэнэ.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 24/ | ||
Үзсэн: 2784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.