
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 22. Тугчин одтой, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Сэрэхүй. Наран 08.24-д мандаж, 17.27-д жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, ажил үйл эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Сонирхолтой өдөр. Тэнгэрийн од эрхэс хонины ордныхонд тусалж тэд илүү эрч хүчтэй, эерэг энергитэй, урам зоригтой болно. Сургууль болон судалгааны ажилд хөгжил дэвшил гарна. Амралт, чөлөөт цаг, спорт, бүтээлч үйл ажиллагаа энэ өдрийг давамгайлах болно. Ихэнх нь түрүүлэхийг хүснэ. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хэн нэгнээс тусламж дэмжлэг авахаасаа бүү эргэлз.
Үхрийн орд (4/20-5/20): Таагүй өдөр. Бүх ажил хүнд байна. Мөнгөний асуудал гарна. Зорилго тэмүүллийг тань сорих шалгуурыг хувь заяа илгээж байна. Хөндлөнгийн нөлөө, худал зөвлөмж, асуудлыг бодит бишээр дүгнэх нь ажил хэргийн уулзалтанд муугаар нөлөөлнө.
Ихрийн орд (5/21-6/21): Маш сайн хийж чаддаг ажлаа л барьж авахыг одод зөвлөж байна. Огтлох зүсэх багаж, цахилгаан техник гэх мэт эрсдэлтэй бүхнээс зайлсхий. Шалгарсан аргаар л ажилла. Настай хүмүүс гадуур гарахгүй байх. Учир нь гэмтэж бэртэх магадлал туйлын өндөр байна.
Мэлхийн орд (6/22-7/22): Баяр хөөртэй өдөр. Ихэнх тань баяр баясгалантай зугаа цэнгэлээр дүүрэн байна. Шаргуу ажилладаг хүмүүс дэлхийн хэмжээний нэр алдарт хүрнэ. Тэдний оюун бодол нь сайн сайхан зүйлд хүргэнэ. Гараг эрхэсийн халдлага нийгмийн амьдрал, орон гэрийг гэрэлтүүлнэ.
Арслангийн орд (7/23-8/22): Бодлоготой байх өдөр. Хэрвээ чухал уулзалттай бол гэрээсээ эртхэн гараарай. Замын түгжрээнээс болж галт тэрэг, онгоцноосоо хоцорч магадгүй. Хэт их мөнгө үрэхээс сэргийл. Төлбөрийн картуудаа олноор нь авч явах тусам таны зардал, өр шир нэмэгдэх болно гэдгийг анхаар.
Охины орд (8/23-9/22): Түгшүүртэй өдөр. Бүхнийг уучлах, нүглээ наминчлах,өөрийн алдааг ухамсарлах өдөр. Нигүүлсэнгүй сэтгэл гарган,бусдад туслан, тэвчээртэй байгаарай. Түнштэй маргалдсан нь зөвхөн харилцан зөвшилцөл, илэн далангүй ярианы үр дүнд шийдвэрлэгдэнэ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Од эрхэс таны хүсэл мөрөөдөл хий дэмий хийсвэр зүйл гэдгийг сануулж бодит байдал руу эргэж очихыг зөвлөж байна. Хэдийгээр та өөрийн хүссэн зүйлийг шинээр авч чадахгүй ч таны бүтээлч байдал үүнийг өөрчилнө. Өнөөдөр та хатуу шийдвэр гарган, төвөгтэй, амаргүй ажил хийх шаардлагатай болно.
Хилэнцийн орд (10/23-11/21): Ад чөтгөрийн өдөр. Сэтгэлийн түгшүүр ажил дээрээ алдаа гаргах, буруу тооцоо хийхэд хүргэнэ. Саад бэрхшээлийг тоохгүй байхыг од гаригс зөвлөж байна. Өнөөдөр сэтгэлийн тэвчээрийг чинь шалгаж, сорих өдөр. Тиймээс алдаа дутагдал гаргахгүй байх тал дээрээ анхаарлаа хандуул.
Нумын орд (11/22-12/21): Тууштай өдөр. Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарах байх. Та өөрийнхөө явагдаж байгаа ажлаа сайн судал. Шинэ ажил хэрэг эхлүүлэх хэрэггүй. Урьдчилан таамаглах аргагүй эмх замбараагүй ажилладаг бол таны дархлаа эрч хүч буурах магадлалтай.
Матрын орд (12/22-1/19): Болгоомжлох өдөр. Хувийн амьдралд өөрийгөө хөгжүүлэх үйл явдал гарч ирэх тул боломжийг бүү алдаарай. Архи дарснаас хол бай. Энэнээс болж толгой өвдөж, бие тавгүйрхэнэ. Арилжаа санхүүгийн үйл ажиллагаа нь эрсдэлтэй алдагдал авчирна. Дотоод сэргэлээ сонс. Эргэн тойрны хүмүүстэйгээ маргалдахыг бүү хүс.
Хумхын орд (1/20-2/18): Хий хоосон мөрөөдөлд автсан өдөр. Төлөвлөгөө чинь өөрчлөгдөж, амлалт тань биелэхгүй, үр дүнгээ өгөхгүй байгаагаас дарамтанд орж болзошгүй. Таны хөнгөн зангаас эсвэл хэн нэгний атаархлаас болж муудалцах магадлалтай. Болгоомжтой байхгүй бол сэтгэл санаагаа барихад хүндрэлтэй байна.
Загасны орд (2/19-3/20) Алдаагаа ойлгох, гэмших, нүглээ наминчлах өдөр. Илэн далангүй зүрх сэтгэлийн ярианы дүнд маргаан намдана. Ашигтай санал ирнэ. Хэлэлцээр хийхээсээ өмнө аз туршиж болохгүй. Энэ өдөр бүх зүйлээ нэг дор алдахаар аз турших бололтой. Үүрэг даалгавартаа анхаарал тавь. Найз нөхдийн тусламжийг харах хэрэггүй.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 23/ | ||
Үзсэн: 2095 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.