Шууд Chart

Шатар сонирхогчдын нийслэлийн аваргыг шалгарууллаа

2018-12-10 13:42:23

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүрийн нэгдүгээр сард "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Уг тэмцээний анхан шат буюу дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан билээ. Хагас шигээ буюу "Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн ИТХ-ын ивээл дор "Оюунлаг иргэдтэй нийслэлийн төлөө" уриатайгаар нийслэлийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэмцээний нээлтийн үеэр "Шатар тоглох нь тархины дасгал болж, оюуныг хөгжүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Та бүхнийг оюуны спортоор идэвхтэй хичээллэж, бусдадаа үлгэр дуурайл үзүүлж байгаад талархаж байна. Та бүхэндээ амжилт хүсье" гэсэн юм.

Тэмцээнд 78 тамирчин оролцож, швейцар системээр найман өрөг, талдаа нэг цагийн хяналттай тоглож, өрсөлдсөн юм. Тэмцээнээс 18 эрэгтэй, есөн эмэгтэй тамирчин ирэх оны нэгдүгээр сард болох "Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох эрх авлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Шатар сонирхогчдын нийслэлийн аваргыг шалгарууллаа   
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй