Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид халхын Зая гэгээний түүхэн дуулалт жүжгийг энэ онднн багтаан тавихаар болж, бэлтгэлдээ орсон байна. Өнөөдрийн байдлаар тайзны сургуулилт эхэлсэн, жүжгийн ажил 40 орчим хувьтай байна. Архангай аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа Архангай аймгийн онцлогийг харуулсан, аймгийнхаа алдар гавъяат нэртэй хүмүүсээр хийсэн түүхэн жүжиг байдаггүй байна.
Өөрөөр хэлбэл, халхын Зая гэгээний түүхэн дуулалт жүжиг нь анхных болж байгаа юм байна. Архангай нутгийн төдийгүй Монгол түмний бахархал Зая гэгээний түүхэн амьдралаас сэдэвлэсэн энэхүү жүжгийг бүтээж, хойч үедээ сэргээж таниулах нь зүйтэй зүйтэй гэдэг үүднээс энэхүү жүжгийн онцлон авчээ. Жүжгээрээ хүмүүжил, ёс суртахуун, төлөвшил, ёсзүйг хүмүүст үзүүлэхийг зорьжээ. Зая гэгээний түүхэн дуулалт жүжгийг СГЗ Г.Жамц анх санаачлан, түүхийн талаас нь судалж, түүхэн зөвлөхөөр ажиллаж байна. Хөгжмийн зохиолчоор Эрдэнэмандал сумын уугуул, төрийн соёрхолт С.Соронзонболд, ерөнхий найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч, дарга Д.Батболд, ерөнхий хормистрээр УДБЭЧ-ын ерөнхий хормистр н.Эрдэнэцог, үндэсний хөгжмийн багшаар СУИС-ын морин хуурч багш н.Мөнхбат, бүжиг дэглээчээр СУИС-ын багш н.Одбаяр нар ажиллаж байна.
Мөн Энэхүү жүжиг нь нийт 160.0 сая төгрөгөөр босч байгаа ба энэ сарын 10-нд нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.
| Халхын Зая гэгээний түүхэн дуулалт жүжиг тавигдана | ||
| Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.