
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 19. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Наран 08.27-д мандаж, 17.23-д жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 12 цаг 14 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Санаа зовоосон өдөр. Од гарагс бизнесийн ажилд эрсдэл гарч, санхүүгийн хохирол учирч болзошгүйг сануулж байна. Ажлын чухал бичиг баримттай болгоомжтой харьц. Ойр тойрныхоо хүмүүстэй зөрчилдөж болзошгуй. Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо хамгаалах хэрэг гарна. Өөрийн хүсэл сонирхлоо идэвхитэй хамгаалахыг зөвлөж байна.
Үхрийн орд (4/20-5/20): Хувирамтгай өдөр. Ажил эрхэлдэг хүмүүс чухал шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Чухал шийдвэр гаргахын өмнө сайтар бодож, санхүүгийн ажилдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг од эрхэсийн байрлал харуулж байна. Хэрэв хүмүүсийг хайрлаж, асарч халамжилж үнэнч сэтгэлээр хандвал энэ нь эргээд танд нэр алдар авчрах болно.
Ихрийн орд (5/21-6/21): Шинэ долоо хоногийг эрч хүчтэй угт. Гэнэтийн үзэгдэлд сэтгэл зүйн талаар бэлтгэлтэй бай. Тогтвортой байдал танаас хамаарах болно. Сугалаанд хожих, оновчтой худалдаа хийх зэргээр санхүүгийн амжилт олохыг ч үгүйсгэхгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Сорилттой тулгарах өдөр. Ихэнх гарагууд тань руу маш их сөрөг нөлөөллийг илгээж байна. Хэрвээ таны итгэл өндөр байгаа бол анхааралтай байдлаа бүү алд. Та өөрийнхөө хүч чадлыг урьд урьдынхаасаа илүү байгааг харуулахын тулд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан хэрэгжүүлэх нь чухал. Түргэн хоол болон амттанаас татгалз. Хэлсэн үгийг буцааж болдоггүйтэй адил хийсэн үйлдлийг буцааж болохгүйг анхаар.
Арслангийн орд (7/23-8/22): Хянуур өдөр. Бизнесийн гэрээ хэлэлцээрийн талаарх хуулийн асуудал үүсэхэд болгоомжтой бай. Аливаа бичиг баримтан дээр гарын үсэг зурахаасаа өмнө хэвлэсэн зүйлийг анхааралтай унш. Энэ бүхний эцэст таны хөдөлмөрийг өндрөөр үнэлнэ.
Охины орд (8/23-9/22): Санаачлагатай өдөр. Энэ өдөр бусад өдрөөс илүү эрч хүч дүүрэн байх ба амьдралд чинь санаанд оромгүй онцгой өөрчлөлтүүд гарна. Юуны түрүүнд бусдад өөрийн бодол шинэ санааг хэлэхгүй байх нь зөв бөгөөд тун удахгүй өөрчлөлтийг чи мэдрэх болно. Сонирхол нэгтэй дотны хүмүүс болон гэр бүлтэйгээ аялалаар явах шинэ төлөвлөгөө зохиож цагийг хөгжилтэй өнгөрөө.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Биеийн хүчний ачаалал, холын зугаалга, зочлолт хийхэд сайн өдөр. Нэрэлхүү, нэр хүндэд дуртай байх нь зарим асуудлыг шийдэхэд хүндрэл учруулна. Худалдаа наймааны ажилд эрсдэл гаргаж, санхүүгийн хохирол амсана. Найзтайгаа харьцахдаа шийдвэртэй, хатуу байх хэрэгтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тооцоотой байх өдөр. Мөнгө танд олдоно. Харин салхинд бүү хийсгэ. Энэ өдрөөс эхлэн таны орлого зарлагын тэнцвэр алдагдана. Бүхнийг нэгмөсөн авах гэсэн хүслээсээ татгалз. Банкнаас зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийхийнхээ өмнө алхам бүрээ тооцоолж ирээдүйдээ ашигтай алхам хийхийг зөвлье.
Нумын орд (11/22-12/21): Өөдрөг өдөр. Хэрвээ ердийн хүрээнээсээ гарч чадвал та өөрийн аз жаргалыг мэдэрнэ. Магтаал үг сонсох нь танд сайхан санагдах ба та түүний үнэнд нь эргэлзэх хэрэггүй. Шинэ харилцаа холбоо тогтооход сайн бөгөөд та ашигтай хүрээнд өөрийгөө харуулж чадна. Гэхдээ өөрийгөө хянаж байхыг гариг эрхэс сануулж байна.
Матрын орд (12/22-1/19): Ярвигтай өдөр. Шинээр ажил эхлүүлэх хэрэггүй. Дутуу орхисон ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүнээс та ашиг олж магадгүй. Амьдралын эрч хүч хамгийн өндөр цэг дээр байна. Дур булаам байдал зөн совин дуусгаагүй ажил таагүй мэдээ эсвэл хувийн амьдралд асуудал гарах гэх мэт олон асуудлаас болоод өнөөдөр таныг амраахгүй.
Хумхын орд (1/20-2/18): Амжилттай өдөр. Эхэлсэн ажлаа сайнаар дуусгах, үйл ажиллагааны шинэ хүрээгээ төлөвлөх, аливааг эхлэхэд таатай байна. Амжилтаа тогтоон барьж байхын тулд хүрч болох хязгаараа тодорхойл. Хувийн амьдралын хувьд та өндөрлөгт л байна гэж бодно. Таны үнэн сэтгэл, цэцэн цэлмэг ухаан олон хүнийг өөртөө татна.
Загасны орд (2/19-3/20) Хянуур өдөр. Өөрийн эрч хүчиндээ итгэлтэй бай. Өнөөдрийн асуудлыг та зовлонгүй хүлээж авна. Сэтгэл татах чадвар тань ихсэж, юу хэрэгтэйгээ мэдэрч түүндээ шаргуу, шийдэмгий хүрэх болно. Хувийн амьдралдаа үүссэн асуудлаа шийд.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 20/ | ||
Үзсэн: 1283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.