Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 19/

2014-01-19 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 19. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 18. Их морь одтой,  есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Төрөхүй.  Наран 08.28-д мандаж, 17.22-д жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, ажил үйл эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Тааламжгүй өдөр. Аливаа зүйлийг бодож эргэцүүлэхийн тулд ихээхэн хугацаа шаардагдана. Яагаад гэвэл таны сэтгэхүй шинэ бодол мэдрэмжийг боловсруулах учраас тэр. Эрүүл мэнд болон өөрөө өөртөө үнэнч үлдэхийн тулд юу хийх талаар сайн бод

 

Үхрийн орд (4/20-5/20):   Онцгой шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Ажлын шинэ санал, эргэлзээтэй амлалт, хөнгөн аргаар мөнгө олох оролдлого санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Зөвхөн өөрийн зөн совин, ухаан бодолд итгэж бусдын зөвлөгөөг бүү сонс.

 

Ихрийн орд (5/21-6/21): Биеийн байдалд маш таагүй өдөр. Эрүүл мэнд муудаж магадгүй. Бэртэж сэтгэл цочрох аюултай. Сэтгэлийн хөөрлөө хяна. Сайн мэддэг ажлаа л хий. Аз турших, цахилгаан болон огтлогч багаж хэрэгсэлтэй ажиллахаас зайлсхий. Зөвхөн туршлагатай аргаар ажил үйлдлээ хийгээрэй.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Завгүй өдөр. Удаан хугацаанд холбогдохгүй байсан хамаатан садан ба найз нөхөдүүд чинь гэнэт гарч ирнэ. Гэнэтийн зочиддоо зориулан урьдаас бэлдэх нь танд хялбар байна. Гэртээ амрах илүү тайван, тухтай нөхцөл байдлыг бүрдүүл.

 
Арслангийн орд (7/23-8/22): Сорилтот өдөр. Ямар нэг амлалт авах, тангараг тавихаас зайлсхийхийг хичээ. Хураагдсан шийдвэрлээгүй асуудалд цаг хүчээ барах болно. Аливаа үйл ажиллагаанд амжилт гаргахад таны бүтээлч санааг амьдралд хэрэгжүүлэх чадвар хурц ухаан, оюуны өндөр чадавхи, шийдэмгий байдал чинь тусална. Энэ тохиолдолд зорилгодоо хүрэхэд олон шалгуурыг тэвчээртэй давж чадна. 

Охины орд (8/23-9/22): Тааламжгүй өдөр. Амралтын өдрийг тайван өнгөрөөж харин шинэ долоо хоногт эхэлсэн ажлаа эцэст нь хүргэхийн тулд идэвхи гаргах хэрэгтэй. Харин хүчээ зөв хуваарилахыг од гаригс зөвлөж байна. Тухайн нөхцөл байдалд тааруулан хурдан сэтгэж, хариу үйлдэл хийх хэрэгтэй болж магад.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Энэ өдөр таны зөн совингийн дор явагдана. Таны бодол цагаа олсон, үнэн зөв байдаг учир таны нэр хүндэд сайнаар нөлөөлнө. Сэтгэлээ тайтгаруулж, амрахад тохиромжтой өдөр. Хэдий гэр бүлийнхэндээ гаргах цаг бага, ажил ихтэй байх боловч хүүхдүүддээ урмын үг хэлж, тэд өөрт тань ямар их хэрэгтэй хүмүүс болохыг сануул.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Цочмог өдөр. Та болон таны хайртай хүний тань хоорондох тэмцэл тааламжгүй болж эхэлнэ. Энэ нь танд зан ааш, санаа сэтгэлээ хянах боломж өгнө. Таны омголон зангаараа хэлсэн үг тань үнэн биш ч хүний сэтгэлийг шархлуулмаар байх болно. Харамсалтай нь та үгээ буцааж чадахгүй. Шударгаар буруугаа хүлээх нь эв найрамдлыг аврахад тус болно.Та иймэрхүү нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд анхааралтай байх дадлага хийх хэрэгтэй.


Нумын орд (11/22-12/21): Хүнд өдөр. Дотно хүмүүсийн нийцтэй харьцааг хардалт уур хилэн үл ойлголцол эвдэнэ. Одоо юуг ч өөрчлөөд хэрэггүй. Цаг хугацаа бухнийг байранд нь буцаана. Сайн эрүүл мэнд, холбоо харилцаа, дур татам байдал нь ямар ч ажлыг засч зорилгодоо хүрэх замд оруулна. Гандан явж, нигүүлсэнгүй үзэлтэй бай. Хүсэл мөрөөдөлдөө өөрийн эргэлтээ хий.

 

Матрын орд (12/22-1/19): Амьдралын эрч хүч буурах магадлалтай. Уур цухал алжаал ядрал хүчтэй мэдрэгдэж түгшүүр мэдрэгдэнэ. Юуг ч эхэлж, оролдох хэрэггүй. Дотны хүмүүс чинь таныг үнэлж, хүндлэнэ. Зөвхөн гэртээ л та тайван байж, сэтгэл санаа чинь тогтвортой байна. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөө.


Хумхын орд (1/20-2/18):  Амьдрах эрч хүч дээд түвшиндээ байна. Бүтээлч чадвар, бэлгийн эрч хүч зөн мэдрэхүй бүгд нэмэгдэнэ. Биеийн хөдөлмөр хийх, удаан зугаалахад сайн өдөр. Найз нөхөд зочлох, гэнэтийн бэлэг авах нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж олгоно. Санхүүгийн ажилд амжилт гарна. Бараг мартагдсан шахуу бүтээлдээ эргэж орж ажиллаж магадгүй.   

Загасны орд (2/19-3/20)  Баяр хөөрөөр дүүрэн өдөр. Шинэ танилцсан хүмүүс таны нүдийг нээж өгч, шинэ санаа, шинэ боломжийг билэгдэнэ. Өдрийн туршид та урам зоригтой байна. Сэтгэлийн хөдлөл, үйлдлээ хянаж бай. Хүнд ам гарч, биелэгдэхгүй юм бүү амла.


Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 19/  
Үзсэн: 1185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй