Шууд Chart

Гавьяат тамирчин Т.Артаг агсны хөшөөг босголоо

2018-10-27 15:39:38

Монгол Улсын Гавьяат тамирчин, 1968 оны Мехикогийн XIX олимпийн чөлөөт бөхийн анхны хүрэл медальт, Ази тивийн аварга, Дэлхийн цомын хүрэл медальт, Монгол Улсын Өсөх идэр начин, чөлөөт бөхийн нэрт мастер Төмөрийн Артаг агсны хөшөөний нээлт өнөөдөр боллоо.

Нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх, Монголын Олимпийн медальтнуудын холбооны нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, Т.Артаг агсны хань Д.Баярлах, дүү Монгол Улсын гавьяат багш Т.Гүнсээ болон ах, дүү, төрөл, төрөгсөд, хөшөөг бүтээсэн уран барималчид, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, БТСГ-ын үе үеийн удирдлагууд, багш дасгалжуулагчид, бөхчүүд, Ю.Баттогтох дасгалжуулагчтай “Улаан гуталт дэвжээ”-ний жүдо бөхийн өсвөрийн тамирчид, чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болон Увс нутгийн зон олон оролцлоо.

Монгол хүн олимпийн наадмаас анхны медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа Олимпийн тэнгэрт анх мандсан цагаас хойш 50 жил өнгөрчээ. Монголын олимпийн медальтнуудын холбооноос санаачлан ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн олимпийн медальтнуудад зориулж, төрөлх нутагт нь гэрэлт хөшөө босгох ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Увс аймгийн Улаангом хотноо Монгол Улсад Олимпийн их наадмаас анхны хүрэл медалийг авч ирсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Артаг агсны хөшөөг босгожээ. 


Гавьяат тамирчин Т.Артаг агсны хөшөөг босголоо   
Үзсэн: 2116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй