Шууд Chart

Сансрын гүн дэх хачин жигтэй үзэгдэл

2014-01-12 12:00:00

Сансрын уудамд бид бүхний тайлж мэдээгүй нууцлаг зүйлс олон бий. Тэдгээрийн нууцийг тайлж мэдэхэд өнөөгийн хүн төрөлхтний бүтээсэн технологи хангалтгүй юм. Бид нарны аймгаас сар, Ангараг гэсэн хоёр гарагийг л ойрын 50 жилийн дотор идэвхтэй судалж иржээ.

Мөн сансар огторгуйн гүнд буюу бидний үл хүрэлцэх орон зайд олон галактик, гараг тив оршиж байгааг төсөөлөхөөс үл хэтэрч байгаа ч оролдлого бүхэн алхам алхамаар шинэ шинэ нээлтүүдийг хийх боломжийг хүн төрөлхтөнд өгсөөр байна. эдгээрийн дотор нууц нь үл тайлагдах гаж этгээд үзэгдлүүд ч бүртгэгдсээр иржээ. Тэдгээрийн нууцийг тайлахаар дэлхийн олон олон эрдэмтэд оролдсоор л байна.

Тэдгээрийн нэгийг "Зеройдс" гэдэг бөгөөд түүнийг харь гарагийн хөлөг гэхээсээ илүүтэйгээр сансарын уудам дахь амьд мангаснууд гэх нь ч бий. "Зеройдс"-ийг хүчирхэг телескопоор татаж харахад хөдөлж байгаа нь харагддаг ба тэдгээрийн дүрс хэлбэр хэмжээнүүд хоорондоо адилгүй нь анзаарагддаг байна. Эдгээр аврага мангасууд манай дэлхийд ямар нэгэн байдлаар аюул занал учруулж байсан тохиолдол байдаггүй. Тэдний байгаа байршил нь сансрын 0 темпратур агаар мандалын 0 даралтын хэмд байдаг.

Энэхүү гаж этгээд үзэгдлийг сансрын дуран авай ашиглан эрдэмтэд бичиж авсныг уншигч та бүхэндээ толилуулъя. Та тус бичлэгээс сансар огторгуйд ондоо биорганизм зэрэгцэг оршиж буйг анзаарах болно.


Сансрын гүн дэх хачин жигтэй үзэгдэл  
Үзсэн: 2828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-01-12 23:36
eej ee

Бидэнтэй нэгдээрэй