
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 12. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин хонь. Адъяа гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Наран 08.35-д мандаж, 17.15-д жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Таны амьдралд орж ирэх шинэ хүмүүс ертөнцийг өөр үзлээр харах шинэ нүдийг нээх болно. Нууц мөрөөдөл тань биелэх сайхан боломж байна. Энэ нь гэхдээ оюун санааны болон материаллаг хуримтлалаас шалтгаална. Сэтгэл санаагаа хяналтанд байлга. Хүүхдүүдтэй холбоотой төлөвлөгөө амжилттай болох ёстой.
Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Мөнгөө хадгалах нь дараа танд хэрэг болно. Санчир гараг бумбын ордонд зочилсноор таны ажил мэргэжил, ур чадвар, хүмүүсийг өөртөө татах хүч болж сайн найз нөхдөөр өөрийгөө хүрээлүүлнэ. Амралтын өдрүүдэд та илүү зугаатай байхыг хүснэ.
Ихрийн орд (5/21-6/21): Эерэг өдөр. Үймээн шуугиан, гэрийн ажил, харилцан бухимдалд хүргэх хэрэггүй маргаан их байна. Жижиг ажлууд хамаг хүч тамирыг тань хамна. Гэхдээ та дотно хүмүүс найз нөхдөө хурц зан, нийтэч байдал, дур булаах хүчээрээ баярлуулж байх болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Санхүүгийн үйлдэлд аз турших өдөр биш. Идэвхтэй үйл ажиллагаанаас зайлсхий. Яаран шийд гаргах нь сөрөг үр дагаварт хүргэнэ. Ойр дотно хүмүүстэйгээ харилцахад эргэлзээ төрнө. Хэрэв та өөрийгөө буруутай гэж бодож байвал, бардам зангаа ялж, хайртай хүнийхээ өмнө гэмээ наманчилбал сайн.
Арслангийн орд (7/23-8/22): Сэтгэл сэргээх өдөр. Энэ өдөр байр байдлаа өөрчилж, хайрт болон найз нөхөдтэйгөө аялалд явахад бэлтгээрэй. Гэр бүлийн гишүүдээ мартаж болохгүй. Энэ нь амьдралын чухал асуудал шүү дээ. Гэрийнхнийхээ хэн нэгтэй маргалдаж магадгүй.
Охины орд (8/23-9/22): Та нууц харилцаа холбоо тогтооно. Мэргэжлийн ба оюун ухааны түвшинөө дээшлүүл. Мэдээлэл сайтай байдгийг тань түншүүд хамт олон тэр ч байтугай өрсөлдөгчид чинь үнэлнэ. Та чухал зүйлийг ганцаараа эхлэх хэрэггүй. Таны ажил хэргийн уулзалт,албаны чухал баримт бичгийн ажил хүлээж байна. Болзоо,гэрлэлт, гэрээ хэлэлцээрт сайн.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сонирхолтой өдөр. Таны ёс суртахуун аюулгүй байдалд санаа зовнисон настай хамаатнуудынхаа үгнээс зөрж магадгүй. Гэвч таны дотоод эрх чөлөөг хэн ч хорьж дийлэхгүй нь. Сэтгэл санаагаа тайван байлгаж дотны хүмүүстэйгээ бүү маргаарай. Амралтын өдрөө тэдэндээ зориул.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хянуур өдөр. Бодит мэдрэмжээ бүү алд. Таны анхаарлаас нэлээд хэдэн асуудал гарч, хэтэрхий өөртөө итгэлтэй байснаас байдлыг зөв дүгнэж чадахаа болино. Үдээс хойш ажил хэргийн шинэ чухал уулзалт, болох магадлалтай.
Нумын орд (11/22-12/21): Ашигтай өдөр. Философийн групп, боловсролын институт болон сүүлийн үеийн асуудал болсон хэргүүдтэй холбоотой олон нийтийн үйл ажиллагаанд оролц. Оюутанууд сурах арга барилаа олж, дадлагажих болно. Судалгаа болон даалгавар биелүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй байна. Таны ойр дотны хэн нэгэн хүн танд гайхалтай дотоод мэдрэмжийг бий болгох сонирхолтой номнууд уншихыг санал болгох болно.
Матрын орд (12/22-1/19): Алдаагаа хүлээн зөвшөөрөх, нүглээ наминчлах, бүхнийг уучлах өдөр. Амьдралын эрч хүч өснө. Уран бүтээлийн чадвар өсч, совин бэлгийн хүч нэмэгдэнэ. Харилцан ойлголцож зүрх сэтгэлээсээ ярилцсаны үндсэн дээр муудалцахаас зайлсхийж чадна. Биеийн тамирын дасгал хийх, эмчлүүлэх, үр тогтооход сайн өдөр.
Хумхын орд (1/20-2/18): Аялалд явах гэж байгаа хүмүүст сайн өдөр. Хамгийн чухал нь маш дулаан хувцасла. Энэ өдөр өөдрөг сэтгэл, аз жаргалыг мэдрэнэ. Энгийн хүрээнээс гарч болно. Гэхдээ зорилт, зарчмаа өөрчлөх хэрэггүй. Эргэн тойрныхныхоо үнэн сэтгэлд эргэлзэх хэрэггүй.
Загасны орд (2/19-3/20) Тайван өдөр. Урлагийн эсвэл оюун ухааны үйл ажиллагаанд зориулан цаг гарга. Шашины номлол сонирхолтой байх болно. Тэдний санаа бодпыг сонсох нь таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөнө. Богино хугацаагаар аялалд явбал гайхалтай байх болно. Маршрут зохиогоорой.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 12/ | ||
Үзсэн: 1899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.