
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 11. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Сансар. Наран 08.36-д мандаж, 17.13-д жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хянуур өдөр. Юуны түрүүнд гэр бүлийн харьцаандаа анхаарал тавих хэрэгтэй болно. Нэг зэрэг олон асуудал шийдэх шаардлага гарна. Өөртөө болон өрөөлд өндөр шаардлага бүү тавь. Буруушаахаас зайлсхий. Тэвчээртэй бай.
Үхрийн орд (4/20-5/20): Хүнд өдөр. Санхүүгийн гарз болон сэтгэцийн цочролоос сэргийлэхийн тулд ажил хэрэгтээ зүтгэл бүү гарга. Шийдвэр гаргахдаа яарч болохгүй. Түншүүдийн хэлэлцээр хүндрэлтэй болж тодорхой үр дүнтэй болохгүй. Эд зүйлс худалдан авах, гэрийн ажилтай холбоотой санхүүгийн асуудлууд гарч ирнэ.
Ихрийн орд (5/21-6/21): Зөрчилдөөнтэй өдөр. Үдээс өмнө өөдрөг сэтгэлтэй байна. Бэлэг бэлдэх, баяр зохион байгуулаж, үүнд чинь таны хүүхдүүд оролцох нь таныг баярлуулах болно. Үдээс хойш гуниг гутрал ирж магад. Гэхдээ юуг ч тоолгүй бүгдийг март.
Мэлхийн орд (6/22-7/22): Баярт өдөр. Одод таны нэр төр өсөхөд нөлөөлж байна. Тэд ажилдаг хамт олон дотор, найз нөхдийнхөө болон хамтрагчдынхаа дунд, гэр бүлдээ нөлөөгөө бэхжүүлж чадна, Аливаа харьцаанд хүн нэг бүрийн өөрийх нь авьяас, хувийн сэдэлийг харгалзаж байхыг анхааруулж байна.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Гэрийнхэнтэйгээ нандин харьцаа тогтоож, сэтгэл ханамжтай байх болно. Гэрийн элдэв ажил гарч ирнэ. Сэтгэлийн тэнхээтэй байж өөрийнхөө хүчинд итгэ. Эрүүл мэнддээ анхаарч, мэдрэлээ хайрла.
Охины орд (8/23-9/22): Хоёрдмол өдөр. Удаан хүлээсэн аялалаа хойш тавьж, нэмэлт алба, үүрэг гүйцэтгэх ёстой болох нь. Тиймээс энэ өдөр зөвхөн өөрийн гэр бүл болон хайртай хүндээ бүх анхаарлаа хандуулж бусад асуудал, хувийн ажлыг хойш тавь.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Ярвигтай өдөр. Таны амьдралын эрч хүч нэлээд дээшлэх боловч таагүй мэдээ, дотны хүний чинь алсын хараагүй үйлдэл таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Зүүд нэг хоногийн дараа биелнэ. Өндөрлөг зүүдлэвэл тооцоондоо алдаа гаргана.
Хилэнцийн орд (10/23-11/21): Эерэг өдөр. Таны найзууд тань танд хамт гадуур гарах санал тавьж магадгүй бөгөөд та хоолныхоо дэглэмд санаа тавьж хэнтэй хаашаа явахаа сайн хянах хэрэгтэй. Хэрвээ санаа нийлсэн хүмүүстэйгээ хамт байвал хөгжилтэй байхаас гадна эрүүл мэнддээ санаа тавьж чадна. Энэ орой таны дотны харилцаа их чухал байр суурь эзлэх бөгөөд та яагаад хайртай хүнээ гэртээ хоол хийн дайлж болохгүй гэж.
Нумын орд (11/22-12/21): Завгүй өдөр. Ачаалал хэвээрээ л байна. Өөрийн байр суурийг бэхжүүлэх аргыг эрэлхийл, Санаачлагатай, овжин бай. Таныг хүндрэлтэй нөхцөл байдлаас гаргах боломж гарч ирж магад. Энэ өдөр гэр орондоо эмх цэгц тогтооход таатай өдөр.
Матрын орд (12/22-1/19): Өөрийгөө болон сонирхлоо хамгаалан тэмцэх өдөр. Шинэ ажил, аливаа зүйлийг эхлэх нь тийм ч амар бишийг санаарай. Аливаад бодит үнэлэлт өг. Бодсон зүйлээ ашиг тустайг та удахгүй мэдэрнэ. Мөнгөний талаар амжилттай гэж тооцох хэрэггүй. Оройг гэртээ өнгөрүүлж, дотныхонтойгоо харьцаагаа сайжруул.
Хумхын орд (1/20-2/18): Уран бүтээлч хумхуудад таатай, харин бизнесменүүд эхэлсэн ажлаа дуусгах өдөр. Маргаан болон ойлгомжгүй байдлууд хүчийг доройтуулна. Хэрэгцээ тань олон асуудлыг үүсгэнэ. Тодорхой үйл явдлын явцад эр зориг, тэсвэр тэвчээр гаргах шаардлагатай болно.
Загасны орд (2/19-3/20) Шинийг мэдэх, нээх, мэдээлэл авах өдөр. Таны санхүүгийн байдал найдвартай биш байна. Дараагийн долоо хоногт санхүүгийн байдал чинь сайжран тогтворжиж, ажил хэргийн бүтээлч хандлага илрэн, сэтгэл оргилуун байх болно.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 11/ | ||
Үзсэн: 2597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.