Шууд Chart

Өсвөрийн аврагчдыг Политехник коллежийн баг тамирчид тэргүүлэв

2018-09-17 16:37:08

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас Дэлхийн Зөн Баянхонгор-2 ОНХХ, Улаан загалмайн хороотой хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын дунд жил бүр зохион байгуулдаг “Өсвөрийн аврагч-2018” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 Тэмцээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургууль, Политехник коллеж, Баянцагаан, Бууцагаан сумдын сургуулийн нийт таван багийн 35 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.  

Баг тамирчид гараанаас тусгайлан бэлтгэсэн өртөөгөөр дамжин даалгавар гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулав.

 Нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Эрдэнэмандал ахлах сургуулийн баг тамирчид, хоёрдугаар байранд Баянцагаан сумын ЕБС-ын баг тамирчид, нэгдүгээр байранд Политехник коллежийн баг тамирчид шалгарч, “Өсвөрийн аврагч” шилжин явах цомын эзэд боллоо гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Өсвөрийн аврагчдыг Политехник коллежийн баг тамирчид тэргүүлэв   
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй