
Гималайн нуруудтай хаяа дэрлэн орших Кайлаш уул нь дэлхийн хамгийн их дээдлэгдэн хүндлэгдсэн уул юм. Оргилд нь хүмүүний хөл тавиагүй учир энэ уулыг ариун шүтээн гэх нь ч бий. Газрын гадаргуугаас 22000 футын өндөрт байх Кайлаш уул нь алс бөглүүд оршино. Зөвхөн сүсэгтэн мөргөлчид, адал явдалд дуртай уулчид, жуулчид, гэгээрэхийг хүссэн бясалгагч даяанч нар л хүнд бэрх аяллыг үл ойшоон ариун уулыг зорьдог байна. Цаг агаар нь хүйтэн ширүүн маш хувирамтгайг уул хасгаар олон хоног аяалж хүрнэ. Хинди, будда, төвдийн эртний шашинтнууд энэ ууланд бурхад, ариун сүнснүүд, оршдог гэдэгт итгэдэг.
Уулын эргэн тойрон цэвэр усны ундрагатай бөгөөд тэдгээрээс хамгийн гайхалтай нь 14950 футын өндөрт байх хоёр цэвэр нуур юм. Ялангуяа Хинди шашинд Кайлаш уулыг диваажин гэж үздэг. Домогт өгүүлснээр Кайлаш уулын дөрвөн тал нь болор, бадмаараг, алт, номингоос бүтсэн дэлхийг тэнгэртэй холбосон багана гэж дүрсэлсэн байдаг ба зургаан уулсын төвд орших энэ уулыг бадамлянхуа цэцэгтэй зүйрлэдэг. Энэ домогт уулнаас дөрвөн гол эхээ авч дэлхийн дөрвөн хэсгийг ундаална.
Даяанч нар ийн зорин очдог Зуфалпакийн ариун агуй, Гималайн хүрхрээний дагуу бясалгал хийх газрууд тэнд бас бий. Хүнд хэцүү замыг туулж ууланд хүрсэн мөргөлчид дараагийн хүнд давааг давна. Энэ нь ариун улыг тойрон мөргөл үйлдэн гороолох юм. Ингэж тойроход ойролцоогоор гурван хоног шаардагдана. Зарим нь бүр 2-3 долоо хоногоор гороолж 108 удаа тойрч эгээрэлд хүрэхийг хүснэ. Ихэнх мөргөлчид аялала Балбын Катманду, Төвдийн Лхасаас эхэлдэг. Алдарт уулчин Рэйнхолд Месснер нэгэн удаа Кайлаш уулын оргилд гарах эрхээр шагнуулсан боловч тэрээр энэ уулын ариун хэвээр нь хэвээр нь үлдээхээр шийджээ. Энэхүү уулыг зорихыг хүссэн адал явдалд дуртай аялагч нарт 4-9 сард явбал илүү тохиромжтой гэж зөвлөдөг юм байна. Тэнд очсон хүн бүхний үзэх ёстой газар бол 15060 футын өндөрт байх цэнгэг устай Манасарова нуур бөгөөд нуурын усанд орсон хүн ариусдаг гэж үздэг ажээ.
Мэдээллийн түнш "Нүд алдам" сэтгүүл
Нууцлаг Кайлаш уул | ||
Үзсэн: 10677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.