Шууд Chart

Иргэдийн спортын анхдугаар наадам боллоо

2018-08-22 09:17:25

Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар суманд төвийн бүсийн сумдын иргэдийн спортын анх дугаар наадам зохион байгуулагдлаа. Уг наадамд Сүхбаатар Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Хүдэр  гэсэн таван сумын иргэдийн төлөөлөл болох 500 гаруй тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон байна .

Тамирчид гэр бүлийн буухиа,  гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний шагай, олс таталт, спорт аялал  гэсэн зургаан төрлөөр өрсөлдсөн байна. Иргэдийн спортын наадам хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

“Биеийн тамир спортыг айл өрх, иргэн бүрт хүргэе” уриатайгаар зохион байгуулагдаж буй уг наадам хүн амыг биеийн тамир спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилготой юм байна.

Багуудын  дунд явагдсан хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээнүүдийн нэг нь спорт явган аялал байлаа. Аялалд долоон багийн 80 гаруй тамирчид тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьж Сүхбаатар сумаас гараагаа эхэлж 11 км аяллаа

Анх удаа зохиогдож байгаа иргэдийн спортын наадамд сумдын иргэд болон тэдний төлөөлөл болсон тамирчид маш идэвхитэй оролцож байлаа.

Тэмцээний дүн гарахад нийлбэр дүнгээр Алтанбулаг сумын тамирчид тэргүүн байр эзэлж шилжин явах цомын  эзэд болсон бол Дулаанхаан тосгон, Сүхбаатар сумын багийн  тамирчид удаах байруудыг эзэллээ.

Энэ үеэр “ Хамгийн сайн зохион байгуулалттай  баг” -ийг тодруулахад Дулаанхаан тосгон шалгарч сая төгрөгийн шагналыг гардан авлаа.

Наадмыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь  өөрийн  нэрэмжит  болгон зохион байгуулсан төдийгүй жил бүр уламжлал болгон явуулах юм байна. Тэмцээнийг улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулсан нь тамирчдын ажилтыг ахиулхад түлхэц болж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэдийн спортын анхдугаар наадам боллоо  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй