Шууд Chart

Малчид, ард иргэдийн анхааралд

2014-01-06 08:45:15

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч   чангарахыг анхааруулж байна.

2014 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар   үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төв зүүн зүгийн нутгийн зарим   газраар бага зэргийн цас орж, зөөлөн   цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Говь   талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их   нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс   голын сав газраар 22-27 хэм, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,   Халх голын сав газраар 16-21 хэм, Дорнод Монголын болон Дарьгангын тал   нутгаар 8-13 хэм, Говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 13-18   хэм хүйтэн байна.

2014 оны 1 дүгээр сарын 7-ноос 1 дүгээр сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

7-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи говь талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 37-42
хэм өдөртөө 25-30 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Малчид, ард иргэдийн анхааралд  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй