
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 05. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 4. Чөдөр одтой, улаан хулгана өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Наран 08.41-д мандаж, 17.08-д жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал 19 цаг 06 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Өөрчлөлт,шилжилтийн өдөр. Таны амьдрал гэнэт өөрчлөгдөж магад. Үүнд бэлэн бай. Зүрх сэтгэлийн асуудалд зориг гаргах хэрэгтэй. Та үүнд хэзээ ч харамсахгүй бөгөөд таны хажууд найдвартай хүн байх болно. Эцэст нь та бие болон сэтгэлийн их таашаал эдэлнэ.
Хумхын орд (1/20-2/18): Амьдралын эрч хүч дээшлэх магадлалтай өдөр. Уран бүтээлч аяъяас зөн билэг сексийн эрч хүч нэмэгдэнэ. Энэ өдөр таны бүтээлч байдал нэмэгдэнэ. Ямарч ажил үйлс нь амархан бүтэж өндөр үр дүн гаргана. Эргэн тойрныхон таны эрхэм шинж чанарыг чинь мэдэж үнэлнэ. Энэ өдөр таны хувийн амьдрал сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна.
Загасны орд (2/19-3/20) Дарамт шахалтанд орох өдөр. Хосуудын дунд үл ойлголцох байдал хурцдана. Таны насан туршийн хайр гэж бодож байсан хүн тань бүхий л хүслийг минь биелүүл гэх шаардлагын мангас болон хувирч магадгүй. Өөрийнхөөрөө байж, бүү бууж өгөөрэй.
Хонины орд (3/21-4/19): Тайван өдөр. Гэр бүлтэйгээ амрах нь гомдол, урам хугарлаас хол байхад тусална. Та нийгмийн болоод шашин ид шидийн ухааныг сонирхож магадгүй. Уран зөгнөл, амьд төсөөлөл таныг гэнэтийн дүгнэлтэнд хүргэнэ. Хамаатан садан, найз нартайгаа харьцана. Итгэл төгс яриандаа илэн далангүй байдал бүү харуулаарай.
Үхрийн орд (4/20-5/20): Мэдээлэл авах, галаа сэргээх, хувь заяанд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй өдөр. Хамтрагчийн чинь гэнэтийн үйлдэл огт танихгүй мэдэхгүй ажил хийхэд хүргэнэ. Гэвч ажлын үр дүн танаас шалтгаалах тул таны хөдөлмөр өөрт чинь тустай гэж од эрхэс зөвлөж байна.
Ихрийн орд (5/21-6/21): Хүнд өдөр. Шийдвэрлээгүй асуудалд хамаг хүч, цагаа зарцуулах хэрэгтэй болно. Гэрийн ажил эхний ээлжинд тавигдаж нэмэлт зардал бий болгоно. Ойрын хамаатныхаа нэгэнтэй үл ойлголцсоноос болж маргах магадлалтай.
Мэлхийн орд (6/22-7/22): Сэтгэл ханамжтай өдөр. Тодорхойлсон зорилго, хэрэгжүүлсэн үйл хэргийн чинь үр дүн гарна. Бусдаас тусламж, дэмжлэг эрэх, хамтран ажиллах буулт хийх байдал нь зайлшгүй авах арга хэмжээ байх болно. Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгах нь тийм ч сайхан санаа биш үүний оронд тэдэнтэй ярилцан хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
Арслангийн орд (7/23-8/22): Заль мэхтэй өдөр. Өнөөдөр таны хайр дурлалын харилцаа нэлээд таагүй байх бөгөөд хүмүүстэй харилцахад хүнд байх бололтой. Сүүлийн өдрүүдэд мөнгө санхүү болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж хамтын амьдралдаа сэтгэл дундуур байх болно. Хэрвээ таны ажил төрөлд ямар нэг асуудал байхгүй байгаа бол гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуул. Эс тэгвээс энэ асуудал удаан үргэлжлэх болно.
Охины орд (8/23-9/22): Нийцтэй өдөр. Од эрхэсийн өөрчлөлтийн нөлөө нь танд найз нөхөд болон гэр бүлийнхэнийгээ цуглуулаад инээд хөөр, зугаа цэнгэлтэй орчинг бүрдүүлэхэд тусална. Хөршийнхөө тусламжтайгаар шинэ нөхөрлөлийн харьцааг тогтооно. Хэдий тийм ч нууцыг хадгалах гэж оролдох хэрэггүй.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Гэрсэг өдөр. Гэр бүлийн чинь хувьд хэцүү асуудлаар дүүрэн байна. Энэ нь таны хайр дурлалын асуудлаас үүссэн боловч энэ асуудлыг сайтар ярилцаж тайлбарлах нь үр дүнтэй бөгөөд хайртыгаа гэр бүлтэйгээ болон дотны хүмүүстэйгээ танилцуулах нь хурцадмал асуудлыг багасгаж та хоёрын харилцаанд эерэг үр дүн авчирна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Сэтгэл зовнисон өдөр. Өнөөдөр та өөрийнхөө өдөр тутмын хоолны дэглэм болон дасгалыг хийхдээ хичээнгүй байгаарай. Та эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Та мөн өнөөдөр ажил дээрээ өөрийн хэрэгцээтэй зүйлсээ сэлбэн хангах болно. Та олон зүйлс авсаны хэрэггүй таны санхүүгийн байдал дараагийн долоо хоногт хүндхэн байдалд орох болно.
Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Өнөөдрийн ажил хэргийн гэрээ ганц том олз авчирч болзошгүй ба таныг хэцүү байдлаас гаргана. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвх гаргана. Та хүүхэд байхаасаа л мөнгөнд дуртай байсан. Та хэзээ ч мөнгөө шавхан үрдэггүй жоортой хүмүүс. Яаруу үр дүнг бүү хүлээ. Олон зүйлийг дахин нягтлан харж боловсруул.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 05/ | ||
Үзсэн: 1519 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.