Шууд Chart

“Стокхольм Марафон-2018” тэмцээнд анх удаа монгол бүсгүй оролцлоо

2018-06-15 15:49:15

Дэлхийн 103 орны 20000 орчим тамирчин оролцсон “Стокхольм Марафон-2018” тэмцээнд анх удаа монгол бүсгүй оролцож, 40 км замыг дөрвөн цагийн дотор туулж, барианд орлоо.

Дөч дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Стокхольм Марафон” уралдаан энэ сарын 2-нд болсон юм. Холын зайн энэ гүйлтэд Монгол Улсаас цор ганц бүсгүй оролцсон нь Батнасангийн Одгэрэл байлаа. Тэрбээр Дархан-Уул аймгийн харьяат бөгөөд Швед улсад амьдраад дөрвөн жил болж буй юм байна. Хоёр сарын өмнөөс эхлэн ойрын зайны зургаан удаагийн гүйлтийн тэмцээнд оролцож хувийн амжилтаа ахиулсаар иржээ. 40 км-ын холын зайны гүйлтийг тэрбээр 4 цаг 30 минутад дуусгасан байна.

Уг марафоны амжилтын талаарх мэдээллийг сонирхуулахад, эрэгтэйчүүдээс Кени улсын мэргэжлийн тамирчин Лави Киптуй 2 цаг 13 мин 30 секундэд гүйж түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Швед бүсгүй Ларссон Микаелла 2 цаг 40 мин 28 секундийн амжилтаар тэргүүн байрт шалгарав.

Б.Одгэрэл "Олон улсын чанартай дараа дараагийн тэмцээнд Монгол орноо төлөөлөн улам олон залуус оролцож, хувийн амжилтаа ахиулан, тэсвэр тэвчээрээ шалгахын зэрэгцээ эх нутгийнхаа нэрийг тив дэлхийд өндөрт өргөж, нэр алдраа цуурайтуулаарай" гэж ярилаа. 

"Монголын мэдээ" телевизийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Хишиг-Алдар












“Стокхольм Марафон-2018” тэмцээнд анх удаа монгол бүсгүй оролцлоо   
Үзсэн: 2701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.185.xxx] 2018-07-16 07:51
bayr hvrgie manai darhanchuud mundag shvv amjilt

Бидэнтэй нэгдээрэй