Шууд Chart

Зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна

2013-12-30 08:41:59

 Өнөөдөр   нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө бага   зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм хүйтэн байна.

2013 оны 12дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Нутгийн хойд   хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч говь талын   нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Их нууруудын болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын   сав газраар 20-25 хэм, Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 9-14 хэм, Говийн бүс нутгийн   өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 


Зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй