Онцгой байдлын албаны алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулж буй 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Дорнод аймагт эхэллээ.
Спортын тэмцээнийг олс таталт, ширээний теннис, туухай өргөлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал, гар бөмбөг, сонс эргэлт гэсэн төрлөөр зохион байгуулж байна. Тус тэмцээнд нийслэл, зүүн, баруун, өмнөд, хойд бүсээс шалгарсан нийт 15 багийн 320 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Онцгой байдлын байгууллагын төв,орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 19-ний өдөр дүнгээ гаргаж аваргуудаа шалгаруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах 2018 оны спортын тэмцээн Дорнод аймагт эхэллээ | ||
| Үзсэн: 1352 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.